Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярыг тэмдэглэж эхэлсэн түүх

2017-12-29 10:22      ГэрэгМН

Өнөөдөр Монгол улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 106 жилийн ойн түүхт өдөр. 106 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс гэж Азийн цээжинд нэгэн улс байдгийг ертөнцийн чихнээ дахин дуурсгасан агуу үйл хэргийг өвгөд дээдэс маань бүтээж чадсан билээ. 200 гаруй жил Манж Чин улсын дарангуйлалд байсан Монгол улсад XIX зууны сүүлч XX зууны эхэн үед үндэс угсааныхаа төлөө тэмцэх, улс гэрээ сэргээн мандуулах үзэл ухамсар бүхий шинэ цаг үеийнхэн тодрон гарч иржээ.

200 гаруй жил ноёрхсон Манж Чин гүрнийг түлхэн унагасан Монголчууд цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргав. Улсаа Олноо өргөгдсөн Монгол Улс гэж нэрийдсэн бөгөөд Богд хааны зарлигаар

  • Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны сайдаар Чин ван Ханддорж,
  • Цэргийн яамны сайдаар Эрдэнэ далай ван Гомбосүрэн, 
  • Сангийн яамны сайдаар Түшээ гүн Чагдаржав,
  • Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай, 
  • Дотоод явдлын яамны сайдаар Да лам Цэрэнчимэд нарыг томилж Засгийн газраа байгуулсан юм. Дараа нь  Сайн Ноён хан Намнансүрэнг Бүгд хэргийг Ерөнхийлөн захирах сайд буюу Ерөнхий сайдаар тохоон томилж байлаа.

Энэ нь Монголчуудын сэргэн мандалтын эхийг тавьсан үйл явдал байсан тул үр хойч нь марталгүй санаж явах түүхэн өдөр юм. Мөн өдөр 20 дугаар зуунд Монгол улс сэргэн мандаж, бүрэн тусгаар улс болох эхлэлийг тавьсан билээ. 1921 оны Ардын хувьсгал, 1924 оны БНУ тунхаглаж Анхдугаар үндсэн хууль баталсан, 1945 оны 10 дугаар сарын 20-нд Тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт, 1961 оны НҮБ-д элссэн, 1989-1990 оны ардчиллын үйл явц бүгд л 1911 оны ҮЭЧХ буюу Үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсэн үйл явдлаас улбаатай.

Гэхдээ Тусгаар тогтнолын энэ өдрийг саяхныг хүртэл тоодог хүн ховор байж билээ.

Тиймээс ч бидний хэдэн залуус одоогоос яг 20 жилийн өмнөх энэ өдөр Богд хааны ордонд очиж хүндэтгэл үзүүлэн, Монгол улсынхаа тусгаар тогтнолыг сэргээн тунхагласны 86 жилийн ойг дурсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байлаа.

1997 оны энэ өдөр МУИС-ийн голдуу, сургуулиа төгссөн болон арай төгсөөгүй байсан хэдэн залуус, оюутнууд анх Богд хааны Ногоон ордноо Олноо түүхт ойн баярыг тэмдэглэх санаачилга гарган эрдэмтэн мэргэд, холбогдох байгууллагууд, хэвлэлийнхнийг урьж билээ. 

Гэвч тухайн үед ганц нэг багш, эрдэмтдийг эс тооцвол үнэндээ биднээс өөр хүмүүс бараг ирээгүй юм даа.

Бид жил бүр 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт ойн өдрийг Богд хааны ордонд тэмдэглэж, судалгаа юугаа ярьсаар ирсэн.

 Ингэсээр 2007 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгох зарлиг гаргаж байлаа. Энэ хооронд бидний эгнээ өргөжсөөр түүхч, судлаачдаас эхлээд Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, улстөрийн зарим нам хөдөлгөөнийхөн, тухайлбал МУНН, МҮАН-ынхан энэ өдөр ирж Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэн Богд хаан болон уг үйл хэргийг удирдагчдадаа хүндэтгэл үзүүлэх болж хүрээгээ тэлсэн билээ.

2011 онд Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойгоос эхлэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зарлиг гарган энэ өдрийг Монгол улсын Тусгаар тогтнолын өдөр хэмээн баталж, бүх нийтийн амралтын болоод баярын өдөр болгосон.

Бидний жинхэнэ Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэхээр анх эхлүүлж байсан үйлс 20 жилийн дараа эргээд харахад бүрэн утгаараа Монгол түмний их баяр болсон нь бидний хувьд бахархам сайхан үйл хэрэг.

Мөн нийт Монголчуудын хувьд ч энэ өдөр хавтгайрсан шинэ жилээс илүүтэй Тусгаар тогтносон улс гэдгээ санан дурсах өдөр болсонд туйлын их баярлаж явдаг юм.

Энэ зургийг зургаан жилийн өмнө бид Богдын ордонд очихдоо авахуулсан билээ.

Түүхч,сэтгүүлч О.Ганхуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Мундаг залуус баяр хүргэе

2017-12-29 14:41    59.153.115.58

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

2018-01-21 12:03

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм байх бол ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2018-01-21 11:11

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04