Хятадын ясан дээрх бичээсийг "Дэлхийн ой санамжийн жагсаалт"-д оруулжээ

2017-12-27 11:28      ГэрэгМН

"Дэлхийн ой санамжийн сан" саяхан БНХАУ-ын өгсөн өргөдлийн дагуу ясан дээрх бичээсийг "Дэлхийн ой санамжийн жагсаалт"-д оруулжээ.

Ясан дээрх бичээс нь Хятадын нутгаас олдсон сурвалж бичгийн хамгийн эртний дурсгалт зүйлс ажээ.

Тус улсын Хэнань мужийн Ань-Ян хотын тууринаас олдсон яст мэлхийн хуяг, амьтны ясан дээр сийлсэн ясан дээрх бичээс нь 3000 жилийн өмнөх Шань улсын сүүл үеийн төлгө, даатгал зэргийг тэмдэглэсэн өвөрмөц дурсгал юм.

Энэхүү бичээсийг ханз үсгийн эртний анхны хэлбэр хэмээн судлаачид үздэг байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх