Иран, Израилийн "тагнуул" гэгдсэн иргэнийг цаазлах шийдвэр гаргажээ

2017-12-26 15:57      ГэрэгМН

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, Ираны дээд шүүх Израилийн "тагнуул" гэгдсэн Ираны иргэнийг цаазлах шийдвэр гаргажээ. 

"Тегеран таймс" сонинд, Тегераны прокурорын албаны хүн Аббас Жафаригийн үгнээс эш татаж, Ахмад Реза Жалали Израилийн тагнуулын байгууллага Моссадын ажилтантай 8 удаа уулзаж, Ираны БХЯ, АЭХБ-ны цөмийн төхөөрөмж, БХ-ын хөтөлбөр, чухал тоног төхөөрөмжүүд, Ираны АЭХБ-ын дээд удирдагчдын нэр хаяг зэрэг холбогдох мэдээллийг дамжуулсан гэж тэмдэглэжээ.

Ахмад Реза Жалали 2016 оны 4-р сард Иранд баривчлагдсан байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх