"Банш Батаа" гэгддэг жүжигчин Б.Баттөмөр “Алтан гадас” одонгоор шагнагдлаа

2017-12-23 11:42      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хошин урлаг төдийгүй кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, сүүлийн 10 гаруй жил тайз, дэлгэцийн олон бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин Д.Баттөмөрт “Алтан гадас” одон хүртээлээ.

Шагналыг өчигдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа гардуулан өгөв. Ард түмний дунд “Банш Батаа” хэмээн алдаршсан тэрбээр өмнө нь Сайдын тушаалаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Үнэн

Удахгүй нэг хүнийг нэг л удаа шагнаж байхаар энгэр дүүргэх хэмжээний бамбай шиг одон хийлгэж батлуулахаар их хуралд санал оруулахаар төлөвлөж байна!!! Дэмжээрэй!? Тэгэхгүй бол манайхан эх захгүй олон шагналтай боллоо..,!!!!

2017-12-23 23:33    202.9.41.208
браво

Ярих юмгүй сайн жүжигчин

2017-12-23 15:59    202.179.24.234

Сэтгэгдэл нэмэх