Дуурийн театрын барилгыг шинээр барих асуудлаар яриа хэлцлийг эхлүүлэхээр болов

2017-12-22 16:12      ГэрэгМН

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдөр (2017.12.22) БНСУ-ын нэр хүндтэй найруулагч Пэ Гён Хуан-тай уулзав.

Уулзалтаар, 2020 онд тохиох Монгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээний талаар ярилцлаа.

Энэ хүрээнд Сөүл хотод Гранд опера Чингис Хаан дуурийг тоглуулахаар талууд санал солилцлоо. Мөн Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын шугамаар Монгол Улсад Дуурийн театрын барилгыг шинээр барихад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг тавьсны хариуд найруулагч Пэ Гён Хуан дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр БНСУ-ын Урлаг, соёлын яаманд асуудлыг уламжилж, яриа хэлцлийг эхлүүлэхээр саналаа хэллээ. Найруулагч Пэ Гён Хуан нь 2003 онд есөн сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Гранд опера Аида дуурийг бүтээжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

2018-01-21 12:03

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм байх бол ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2018-01-21 11:11

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04