Б.Сарантуяа: Эмчилгээний зардлыг МУ ерөнхийлөгч болон Миат компани хариуцна гэсэн нь үнэн эсэхийг лавлахад хоёр хөгшин өөрсдөө мэдээгүй сууж байна

2017-12-21 16:44      ГэрэгМН

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай ходоодны хорт хавдраар өвдсөн мэдээлэл өнгөрсөн 7 хоногт нийгмийн сүлжээнд тарсан билээ.

Их найрагчийн эмчилгээнд нь 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд түүний эмчилгээний зардалыг Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монголын Иргэний Агаарын Тээвэр /МИАТ/, Алтан Жолоо Грүпп, HERO entertainment нарын зэрэг байгуулга даахаар болсон мэдээлэл цацагдсан.

Тэгвэл энэ бүхнийг Б.Лхагвасүрэн гуай болон түүний хань мэдээгүй талаар найрагчийн шавь зохиолч Бямбын Сарантуяа /Сарантуяа Бямба/цахим хуудсандаа бичжээ.

"Бавуугийн Лхагвасүрэн багшийнхаа гэрт нь очиж уулзаад ирлээ. Өчигдрөөс эхлэн нийгмийн сүлжээгээр тарсан мэдээлэлтэй холбоотой нэгэн залруулга хийх хэрэгтэй санагдлаа.

Түүний эмчилгээний зардлыг МУ ерөнхийлөгч болон Миат компани хариуцна гэсэн мэдээлэл үнэн болохыг лавлахад хоёр хөгшин өөрсдөө мэдээгүй сууж байна аа. "Одоогийн байдлаар албан ёсоор холбогдсон хүн байхгүй. Төр түмэн минь туслах байлгүй дээ" гэж сууна.

Гэхдээ эндээс нэг бодол төрсөн нь үнэн худал нь мэдэгдэхгүй янз бүрийн цуурхал тарж энэ их цуу яриан дунд багш маань гар дээрээ авсан бодит тусламжгүй үлдэж хагалгаандаа орж чадахгүй болох вий хэмээн эмээж байна. Хагалгаа хийлгэхээр товлосон 1 сарын 5 өдөр өнөө мөдгүй боллоо.

Бараг л хоёр долоо хоног үлджээ. Тиймээс сайхан сэтгэлт монголчууд минь цаг алдалгүй их яруу найрагчдаа амьдрал бэлэглэх аянаа үргэлжлүүлж эрвийх дэрвийхээрээ туслаарай гэж хүсч байна.

Та бүхэн Хаан банк 5077460361 Бавуу Лхагвасүрэн дансанд хандиваа илгээгээрэй.

Мөн түүний номыг худалдан авахын хүсвэл Bazarsuren Batchuluun дүүтэй холбогдон аваарай. Энэ мэдээг олонд түгээж өгнө үү. Буяны өглөг тань бум бумаар арвижиж Бурхан сэтгэл тань таныг дээдэд хөтлөх болтугай."хэмээсэн байна.

Их найрагч Монголдоо ирээд байгаа ба эмчилгээнд нь шаардлагатай мөнгийг сайхан сэтгэлтэй хүмүүс хандивласаар байгаа билээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08