Д.Цэнджавын “Цэвдэг жаран” роман мэндэллээ

2017-12-19 13:21      ГэрэгМН

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджавын “Цэвдэг жаран” роман уншигчдын гар дээр очлоо.

ХХ зууны түүхэнд хар мөр болж үлдсэн 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлэх туульсийн томоохон хэмжээний энэ зохиол нь 2017 оны романы хувьд отгон бүтээл болж байгаа юм байна.

Номын нээлтэд Ардын уран зохиолч Т.Галсан, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Дулам, Т.Баасансүрэн нарын зохиолч, эрдэмтэн оролцож үг хэлэв.

Уг романыг шүүн тунгаасан Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатар хэлэхдээ “Энэ нь уран зохиолын төрлөөр бол роман гэх ч Монголын түүхийн олны анхаарал татдаг нэгэн үеийн тодорхой үйл явдал, баримтад тулгуурласнаараа өнөө үеийнхэнд тухайн үеийн улс төрийн амьдралын үнэн мөнийг зөв ойлгуулах асар үнэтэй бүтээл болсон гэдгийг мэргэжлийн үүднээс дүгнэж байна. Түүхэн баримтыг зохиолч тун нягт нямбай боловсруулжээ. Иймээс утга зохиол, түүхийн чиглэлээр сурч буй залууст үзэж судлах гол сурах бичиг нь юм” гэлээ.

Тэгвэл Т.Галсан гуай, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, зохиолч С.Дулам нарын үгнээс яруу тансаг монгол хэл бүтээл бүхнээс нь түүний мөр болгоноос нь үнэртэж байдаг. Энэ “Цэвдэг жаран” роман ч түүний нэг нь байлаа гэж байлаа.

Д.НАДМИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27