Ц.Адьяасүрэн:Хүн өвдөхөд эмч хэрэгтэй шиг байгаль сүйдэхэд өндөр мэргэжлийн байгаль хамгаалагчид хэрэгтэй 

2017-12-16 14:55      ГэрэгМН

БОАЖЯ байгуулагдсаны 30 жилийн ойд

Байгаль орчны сайд асан,”Эко Ази” дээд сургуулийг үүсгэн байгуулагч,Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Ц.Адьяасүрэнтэй ярилцлаа.

-Та Монголдоо  анхны дагнасан сургалттай  байгаль орчны дээд сургуулийг үүсгэн байгуулж, өдий хүртэл үйл ажиллагааг нь амжилттай явуулж байгаа. “Эко Ази” дээд сургууль байгуулагдаад хэдэн жилтэйгээ золгож байна вэ?

-“Эко Ази” байгаль орчин, менежментийн дээд сургууль байгуулагдаад 18 дахь жилтэйгээ золгож байна.  Энэ жилүүдэд тус сургууль сургалтын арга хэлбэр, менежмент, мэргэжлийн боловсон хүчин, номын сан, байгаль орчны чиглэлийн бүтээл, хөтөлбөр гээд их өсөж хөгжсөн.

Аль ч улсад хөгжлийн бодлого хамгийн гол зорилт байдаг. Тэр хөгжлийг зөв чиглэлээр явуулахад эхний ээлжинд техник, технологи, байгаль орчны чиглэлийн хүний нөөц, чадавхитай болж өмнөө тавьсан асуудлыг хамгийн зөв, оновчтой  замаар шйидвэрлэдэг нь дэлхийн хөгжилтэй орнуудын түүхэн хөгжил, дэвшлийн замналаас харагддаг.   Энэ хугацаанд сургууль маань байгаль орчны салбарын 1400 гаруй мэргэжилтнийг  бэлтгээд байна.   

Өнөө үед байгаль орчны салбарын төв, орон нутагт бараг бүгдэд нь манай сургуулийг төгссөн байгаль орчны менежментийн чадавхи эзэмшсэн залуучууд төрийн ажлыг хөтлөн явуулж байгаад таатай байдаг.  

Мөн олон аж ахуйн нэгжүүдэд манай сургууль төгссөн залуус ажиллаж тухайн үйлдвэрлэл аж ахуйн нэгжийнхээ байгаль орчны менежментийг хийж чадварлагаар ажиллаж  байна. Тухайлбал, “Эрдэнэт” УБҮ, “Оюу толгой”, “Энержи ресрурс”, “Таван толгой” гээд олон газарт манай төгсөгчид ажиллаж байна. БОАЖЯ гэхэд л манай сургуулийн төгсөгч 10 шахам хүн ажиллаж байх жишээтэй.

Бид эхний үед бакалаврын түвшинд арав гаруй жил байгаль орчны менежерүүдийг бэлтгэж ирсэн. Манай сургууль нь бусад аль ч дээд сургуульд ордоггүй хичээлүүд болох байгаль орчин -тогтвортой хөгжил, байгалийн нөөцийн өртгийн үнэлгээ, байгаль орчны эдийн засаг, байгаль орчны аудит, байгаль орчны менежмент, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгалийн нөөцийн хамтын менежмент, ногоон хөгжил, ногоон технологи гэх зэрэг олон хичээлүүдийг заадаг. Эдгээр нь “байгалийг ашиглагч нь хамгаалах“ гэсэн зарчмыг оюутнуудад зааж сургах гол хичээлүүд болдог.  

Сүүлийн үед   магистраар мэргэжилтэн бэлтгээд дөрөв  дэх жилдээ орж байна.

Манай сургуулийн магистрын сургалт их алдартай, байгаль орчны салбарын З.Батжаргал, Ц.Адъяасүрэн, Ц.Дамдин, Б.Чимэд, А.Намхай, Батцэцэг гэсэн зураан  гавъяат хичээл зааж, дипломын ажил удирдаж, шалгалт шүүлэг  авч байна  шүү дээ. Бэрхшээлийн хувьд гэвэл бас байнаа байна.

Байгаль орчны мэргэжилтэн бэлтгэдэг ганц сургууль маань өнөөгийн нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагад зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Гэтэл түүнийг манай боловсролын салбарын удирдах байгууллагууд тааруухан ойлгодог. Байнга л хяналт, шалгалт хийж,  элдвээр дарамтлах маягтай. Улсын сургуулиудыг улаан цайм дэмжээд хувийн сургуулиудыг хавчих санаатай. Элсэлт авах үед эхлээд улсын сургуулиудад оюутан элсүүлээд, эцэст нь үлдсэнийг нь хувийн сургуульд элсүүлэх чиглэлээр өмнөх бүх сайд нар ажиллаж ирсэн.

Тэд  зах зээлийн нийгэм байгуулж байгаа гэдгээ тэд ойлгодоггүй. Бид төрөөс юу ч авахгүйгээр өөрсдөө бүх зардлаа гаргаад зайлшгүй хэрэгцээтэй салбарын хүмүүсийг бор зүрхэээрээ сургаж бэлтгэж байна шүү дээ. Бид цаашдаа байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгаар нарийн мэргэжлийн байгаль орчны ажилтан нарыг мэргэшүүлэн сургах, давтан сургах талаар бас шинэ ажил эхлэхээр зэхэж байна.

- Байгаль орчны мэргэжилтэн бэлтгэх асуудал Монголд хоцрогдсон уу, боломжийн яваа юу?

-Байгаль орчинд хамааралгүй хүн гэж  дэлхий ертөнцөд байхгүй. Бүгд  цэвэр агаараар амьсгалж, цэвэр ус ууж, сайхан байгалиас таашаал авах эрхтэй, хүсэлтэй. Гэвч тэр байгалийг сайхан байлгах нөхцөлийг хангах гэж өдөр,шөнөгүй зүтгэж яваа байгаль хамгаалагчдаа бэлтгэх, гэгээрүүлэх сургах, давтан сургах талаар бараг ойлгодоггүй. Байгаль орчны салбарын менежментийг авч явах хүний нөөцийг бэлтгэхгүйгээр яаж тэр сайхан байгальтай байж чадах юм бэ? Хүн өвдөхөд эмчлэх эмч хэрэгтэй биз дээ. Тэгвэл байгаль өвдөх, сүйдэхэд түүнээс сэргийлэх,  хамгаалж  зогсоох өндөр мэргэжлийн байгаль хамгаалагчид хэрэгтэй дээ.  

- Байгаль орчны яамны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ салбарын сайдаар ажиллаж байсан,  түүхийг бичилцсэн хүний  хувьд 30 жилийг дүгнээд  юу хэлмээр байна? 

-Миний бие Байгаль орчны  сайдаар ажиллаж байхдаа “байгалийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч нь төлбөр төлөх“ зарчмыг төрийн бодлогын үндэс болгон дэвшүүлснийг маань дараа дараагийн сайдууд  сайтар хөгжүүлж, хэрэгжүүлж байгаад таатай байдаг. Байгаль орчны салбарын гадаад олон талын харилцааг асар ихээр тэлж хөгжүүлсэн. Бараг ГХЯ-наас илүү олон талын харилцаатай болсон.

Тэр утгаараа яамны мэргэжилтнүүдийн чадавхи эрс сайжирсан. Мөн 1990-ээд оны эхээр вагон вагоноор БНХАУ руу экспортолж байсан модонд гаалийн өндөр татвар тавьснаар модны эмх замбараагүй экспортыг зогсоож, эх орныхоо ногоон хүрэм болсон ойгоо аварч байсан зэрэг олон ажлыг амжуулж байсан. Энэ 30 жилийн дотор байгаль орчны салбар төв орон нутгийн бие даасан сүлжээ,салбар бүтэцтэй бас мэргэжлийн хүний нөөцтэй болсон  байна.

Тэдгээр хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг хичээн зүтгэж явна. Манай байгаль орчны салбар энэ 30 жилд дархан газрынхаа хэмжээг тэлж, нийт газар нутгийн 20 шахам хувийг улсын тусгай хамгаалалтанд хамруулж тэдгээрийг хамгаалж,  менежмент хийх 30 шахам захиргаадыг байгуулан ажиллуулж байна.Ингэснээр хүн байгалийн харьцаа төлөвшиж, бас нутгийн иргэд байгалиа хамгаалах сэтгэхүй төлөвшиж байна. Мөн гол мөрөн, нуурыг байгалиас заяасан сав газраар хамгаалах шинэ тогтолцоог бүрдүүлж, ажил хэрэг болж байгаа нь  дэвшилттэй хэрэг юм. 

Байгаль орчны яам үүсэж хөгжсөн 30 жилийн дотор Монгол төрийн бодлогод тогтвортой хөгжил, ногоон хөгжил, байгалийг ашиглагч хамгаалах зарчим зэрэг цоо шинэ бодлого үйл ажиллагааны ухагдахууныг оруулж мөрдөж байна. Тус яамныхны хийж байгаа ажил төрөл нь хүний төлөө гэсэн асар их гэгээлэг үйл хэрэг билээ.Яам байгуулагдсаныхаа 30 жилийн ойг тохиолдуулан хамтран ажилллаж байсан бүх хүмүүс болон дараа үеийнхэндээ  сайн сайхныг хүсэн ерөөе.Та бүхний гэгээлэг ажил үйлсийг бурхан ивээж, лус таалж байгаа шүү.

Т.Үлэмж 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13