"Бизнесийн ногоон гарц-2017" үндэсний чуулган боллоо

2017-12-09 12:34      ГэрэгМН

УИХ-ын 2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод “Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болно” гэсэн зорилгыг дэвшүүлэн, 2030 он хүртэл хэрэгжүүлэх стратегийн 6 үндсэн зорилтыг тодорхойлсон.

Мөн Стратегийн зорилтын 5.2-т Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг аж ахуйн нэгж, байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж заасан юм.

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд 2016 болон 2017 онд бизнес эрхлэгчдэд зориулж Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001 стандартыг сурталчлан таниулах, нэвтрүүлэх боломжийг олгоход чиглэсэн сургалтуудыг зохион байгуулсан.

2017 оны хувьд Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай аймгуудад энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд 12 дугаар сарын 8-ны өдөр “Бизнесийн ногоон гарц” үндэсний чуулганыг “Бэст Вестэрн Премьер Туушин” зочид буудалд зохион байгууллаа.

Чуулганаар ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд болон Байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлж амжилтад хүрсэн туршлагаасаа бизнесийн байгууллагууд хуваалцлаа.

Энэ нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болсон нэг алхам болж байгаа юм. Чуулганд оролцогчдын дунд “Ногоон бизнес, бодит боломж” хэлэлцүүлгийг өрнүүлж, цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачилга, мэдээллийг солилцлоо.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цагдаа руу буудсан этгээдийг Төв аймагт саатуулжээ

2018-01-22 17:05

"Багахан гамшиг"-т өртөхийн өмнөх 25 зураг

2018-01-22 15:31

Д.Хаянхярваа: Орон сууцжуулах хөтөлбөрт БНСУ-аас авах 500 сая ам.долларыг зарцуулна

2018-01-22 14:51

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мэдээлэл хийлээ

2018-01-22 14:46

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нартай уулзлаа

2018-01-22 13:44

Утаагаа санаж дуугарцгаав

2018-01-22 12:51

Германы Социал-Демократ нам Меркелийн Христийн АН-тай хэлэлцээр хийхийг зөвшөөрлөө

2018-01-22 12:41

О.Баасанхүү: Бадарчин баярлах болоогүй, бүртгэлийн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандана

2018-01-22 12:32

Какүрюү М.Ананд унаагүйгээр ганцаараа башёг тэргүүлж эхэллээ

2018-01-22 12:11

Увс аймагт 9 зорчигчтой Ланд машин мөсөнд цөмөрчээ

2018-01-22 11:25

Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж хий буруутгахаасаа өмнө АНУ химийн зэвсгээ бүрэн устга гэв

2018-01-22 11:04

"2018 онд боловсролын салбарт урьд өмнө хийгдэж байгаагүй ихээхэн хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө"

2018-01-22 10:35

‘Рио Тинто'-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ

2018-01-22 09:52

Эрэн сурвалжлагдаж байсан этгээд цагдаагийн алба хаагч руу бууджээ

2018-01-22 09:45

Зүүн Иерусалимыг Палестины нийслэл болгохыг дэмжинэ

2018-01-22 09:37

НӨАТ-ын сугалаанаас 100 сая төгрөгийн нэг азтан тодров

2018-01-22 09:26

Хөлбөмбөгийн хаан Пеле эмнэлэгт хүргэгджээ

2018-01-22 09:20

Ерөнхийлөгчийн тэмцлийн саад санаа, далд дүр зураг

2018-01-22 08:57

Бүх нутгаар хүйтний эрч чангарч Улаанбаатарт 26-28 хэм хүйтэн

2018-01-22 08:52

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13