ЮНИСЕФ:Агаар бохирдуулагч хэт нарийн ширхэгт тоосонцор хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг

2017-12-08 09:37      ГэрэгМН

  Агаарын бохирдол хэдэн сая хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ анхааруулсныг “Киодо” агентлаг уламжлав.

ЮНИСЕФ энэ асуудлаарх судалгааны тайлангаа лхагва гарагт буюу өчигдөр цахим хуудастаа нийтэлсэн байна.

Уг тайланд дурдсанаар, агаарын бохирдуулагч бодисууд нь хэт нарийн ширхэгтэй учир хүүхдийн цус, тархи руу нэвтрэн орж, улмаар тархины хөгжлийг удаашруулж, мэдрэлд нөлөөлдөг аж. Ялангуяа, нэг ой хүрээгүй хүүхдүүдийн тархины хөгжилд агаар бохирдуулагч бодисууд хамгийн ихээр сөргөөр нөлөөлдөг гэнэ.

НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэхдээ “ДЭМБ тэргүүтэй олон улсын холбогдох байгууллагуудаас тогтоосон агаарын бохирдлын байж болох хэмжээнээс наад зах нь зургаа дахин их агаарын бохирдолтой байгаа газруудад өнөөдөр нэг ой хүрээгүй бараг 17 сая хүүхэд амьдарч байна” гэжээ. Эдгээр хүүхдийн дөрөвний гурав гаруй хувь нь Өмнөд Азид, тэр дундаа Энэтхэгт амьдарч байна.

Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд шуурхай арга хэмжээ авахыг ЮНИСЕФ агаарын бохирдлын асуудалтай буй улс орнуудад уриалаа. Мөн агаар шүүгчтэй амны хаалтаар ард иргэдээ хангахын зэрэгцээ хот төлөвлөлтөдөө анхаарах, тухайлбал сургууль болон эмнэлэг зэргийг агаарын бохирдол ихтэй газарт барихгүй байхыг зөвлөж байна.

 Эх сурвалж: МонЦаМэ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48