МҮСХНХ, Өвөр Монголын радио телевизийн хороотой хамтран ажиллахаар боллоо

2017-12-08 08:20      ГэрэгМН

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо /МҮСХНХ/ нь гадаад харилцаагаа өргөжүүлэн ажиллах зорилтын хүрээнд Өвөр Монголын Радио Телевизийн хороо шинэ мэдээллийн төвийн удирдлагуудыг 2017 оны 12 сарын 7-ны өдөр хүлээн авч уулзалт хийлээ.

Тус уулзалтаар МҮСХНХолбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Учралсайхан тэргүүтэй удирдлагууд ирсэн зочдод Монголын цахим сэтгүүлзүй, технологийн өнөөгийн байдал, үйл ажиллагааны талаарх товч танилцуулга хийж туршлага хуваалцсан юм.

Өвөр Монголын Радио Телевизийн хороо шинэ мэдээллийн төвийн эрхлэгч н.Сайжрах МҮСХНХ-ны бүрэлдэхүүнийг Хөх хотод албан айлчлал хийх саналыг дэвшүүлж өргөн хүрээнд хамтран ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд МҮСХНХ, Өвөр Монголын Радио Телевизийн хороо шинэ мэдээллийн төвтэй хамтран ажиллаж, хоёр байгууллагын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэх зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Эх сурвалж : МҮСХНХолбоо хэвлэл мэдээллийн алба




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх