Б.Хурцын асуудлыг УИХ-ын дэд хороодоор ярина

2017-12-07 14:45      ГэрэгМН

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос томилсон Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий Ажлын хэсгийг О.Содбилэг гишүүн ахалж буй бөгөөд энэ сарын 5-ны хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцсэн.

Уг хурлын үеэр энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн лавлагаа, сонсгол явуулах санал гаргасан гишүүдийн тайлбар зэргийг сонсож танилцжээ.

Нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуульд нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг УИХ батлахаар заасан боловч томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж Ажлын хэсгийн гишүүд үзсэн байна.

Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн гэнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛ

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЯВУУЛААЧ. ЮУНДАА ШИЙРГЭНЭЭД БАЙГАА ЮМ. АРД ТҮМНЭЭС ЮУНДАА НУУХ ГЭЭД БАЙГАА ЮМ. ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛД ГАРСАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧДЫН ҮНЭН БОДИТ НҮҮРИЙГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

2017-12-08 14:43    202.55.191.99

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01