УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна

2017-12-07 11:45      ГэрэгМН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны Төсвийн тухай хуулийн зарлагын хэсэгт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороод хэлэлцэж, хүлээж авахгүй байхаар тогтсон билээ.

УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх үеэр О.Баасанхүү гишүүн "УИХ-ын гишүүн миний тойрогтоо зарцуулах гурван тэрбум төгрөг хаана байна вэ? 76 гишүүн бүгд Монгол Улсыг төлөөлж байгаа. Багийн Засаг даргад машин авна зэрэг замбараагүй зардал байгаа гэсэн. Энэ үнэн үү. Ер нь алдагдалтай төсөв батлахгүй байж болдоггүй юм уу?

Алдагдлыг нөхөх гэж төсөв батлаад хэрэггүй. Манайх 2 их наядыг хоосон үлдээчихээд байна. Зайлшгүй алдагдал юунд байсан юм бэ?" гэсэн юм.

Түүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Төсвийг алдагдалгүй болгочихвол өргүй байх боломж бүрдэнэ. Харамсалтай нь сүүлийн 4, 5 жилийн бодлогын алдаанаас болоод төсвөө алдагдалтай баталж байна.

Төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ий 8.1, 2016 онд ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэхээр байна. Үүнээс үзэхээр олон жилийн турш төсөв алдагдалтай явчихсан учраас огцом буулгах боломжгүй. Төсвийн зардал 9.6 их наяд байгаа. Гэхдээ бид боломжгүй гээд суугаагүй.

Төр өөрийнхөө мөнгийг арилжааны банкуудад байршуулаад өндөр хүүгээр зээлж авдгийг бууруулсан. Төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа. Нэн ялангуяа зээлийн хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр онцгойлон анхаарч байна" гэж тодотголоо.

ЕТГ-ын дарга З.Энхболд "Манай улс түүхэндээ анх удаа алдагдалгүй төсвийг 2007 онд баталсан. Үүнээс өмнө дандаа алдагдалтай төсөв баталж ирсэн. Алдагдалгүй төсөв батлах боломж энэ жил бүрдэж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч Улсын төсөвт хориг тавьж байгаа.

2012-2016 оны төсвийн орлого зарлагыг нийцүүлж болно. Их үнийн дүнтэй улсын төсвөөс зайлшгүй хийх шаардлагагүй зүйлээ өөр аргаар санхүүжүүлэх хэрэгтэй. Ингээд ОУВС гэсэн зүйл рүү очиж байгаа юм. ОУВС-гийн зааж өгч байгаа бүхэн зөв биш" гэсэн юм. Хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02