Цэнд гүнгийн нэрэмжит анхны шагналыг академич Д.Цэрэнсодном хүртлээ

2017-12-07 11:19      ГэрэгМН

Богд хаант Монгол Улсын гадаад яамны дэд сайд Цэнд гүн “Монголын нууц товчоо”-г хятад хэлнээс анхлан хөрвүүлсний 100 жилийн ойг тохиолдуулан  түүний нэрэмжит шагналыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Монголын нууц товчоо судлалын төвийн захирал , академич Д.Цэрэнсодномд өчигдөр хүртээлээ.

Монголын түүх, соёлын өв, уламжлал болон “Монголын нууц товчоо” судлалыг дэмжих, сурталчлах Бодлогот баатар “Цэнд гүн” ТББ-ын зөвлөлөөс ийнхүү шийдвэрлэсэн байна.

Энэ үеэр Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ШУА-ийн Түүх-археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун “Монголын нууц товчоо”-г хөрвүүлсний 100 жилийн ой гэдэг бол монголчууд түүнийг эх хэлээрээ уншиж эхэлсний 100 жилийн ой юм.

Дэлхийн олон орны нэрт эрдэмтэд “Монголын нууц точвоо”-г судалсан. Тэр дотроос түүх, соёл, зан заншил, нутгийн аялгуу гээд маш олон талаас нь судалсан дэлхийн болоод Монголын нэрт эрдэмтэн бол академич Д.Цэрэнсодном юм.

Мөн “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг, утга найруулгыг алдагдуулахгүй байх, зөв байх, түүх, соёлдоо хариуцлагатай хандах зэрэгт анхааран ажиллаж ирсэн хүн юм” хэмээн тэмдэглэлээ.

Цэнд гүнгийн нэрэмжит шагналыг цаашид Нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмрээ оруулсан, энэ чиглэлд дорвитой судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтэн, судлаачдад хоёр жил тутамд нэг удаа олгох болжээ.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02