Банкнаас бусад салбарт ОУВС-ын зөвлөхүүд үнэлгээ хийж байна

2017-12-07 09:43      ГэрэгМН

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн урилгаар ОУВС-гийн зөвлөх Филип Жонсон, Мими Хо нар манай улсад ажиллаж байна.

Зөвлөхүүд энэ долоо хоногт багтаан санхүүгийн зохицуулагч байгууллагын чадавхыг бэхжүүлэх төслийн урьдчилсан судалгааг хийж, одоо байгаа чадавхыг үнэлэн, сайжруулахад шаардлагатай техникийн туслалцааг тодорхойлох юм.

Зөвлөхүүдийн судалгааны ажлын эхэнд Хорооны дэд дарга Д.Баярсайхан тэдэнтэй уулзаж, банкнаас бусад санхүүгийн салбарын ерөнхий төлөв, зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны цар хэмжээ, далайцыг цаашид нэмэгдүүлэх шаардлага, байгууллагын бодлого, стратегийг танилцуулав.

Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөн, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжихын зэрэгцээ оролцогчдын тоо огцом нэмэгдэж буй санхүүгийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого түлхүү тавигдаж буй юм.

Иймд банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийн зохицуулалт, бодлогын удирдлага болон хяналт шалгалтын тогтолцоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Ноён Филип Жонсон, хатагтай Мими Хо нар урьд өмнө манай улсад удаа дараа ирж ажиллаж байсан туршлагатай зөвлөхүүд юм.

Тэд дээр дурдсан хугацаанд Хорооны нийт газар, нэгжийн ажил, ачаалал, хүчин чадал болон гүйцэтгэлийн чанар зэргийг судлахын зэрэгцээ банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцоно.

Эх сурвалж: СЗХ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02