ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Нижний Новгород хотод автомашины ГАЗ үйлдвэрийн 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үедээ энэ тухай хэлсэн байна.
Түүний 'Нэгдсэн Орос' нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээ энэ сарын 22-23-нд болох намын их хурлаараа шийдэх юм. Тус намын даргын нэгдүгээр орлогч Андрей Исаев 'Нэгдсэн Орос' нам Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжинэ гэдгийг мэдэгдсэн.
'Путин бол үндэсний лидер гэдгээ харуулсан. Ард түмэн түүнийг дэмжиж байгаа' гэж байсан юм.
Владимир Путин нь 2000 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож байв. Тэрбээр 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сард болно. Нэр дэвшигчдийн сонгуулийн кампанит ажил энэ сард эхлэх юм.
Сонгуульд ЛДПР намын тэргүүн Владимир Жириновский, Коммунист намын Зюганов нар болон телевизийн хөтлөгч Ксения Собчак, сэтгүүлч Екатерина Гордон нар нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор зарлаад байна.
М.Баяр
Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай
2018-04-20 18:00
2018-04-20 14:50
2018-04-20 12:39
2018-04-20 11:28
2018-04-19 16:58
2018-04-19 15:19
2018-04-19 15:04
2018-04-19 11:56
Сэтгэгдэлүүд
монгол 4жил урьж зөвлөхөөр ажилуулвал сайхан байх
2017-12-07 15:03 119.40.100.66