Ч.Хүрэлбаатар: Хоригт улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн

2017-12-06 13:33      ГэрэгМН

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулсан тухай, Ерөнхийлөгч 2018 оны төсвийн хуульд хэсэгчилсэн хориг тавьсан тухай асуудлуудыг тодрууллаа.

-Европын холбооноос Монгол Улсыг “хар жагсаалтад” оруулжээ. Энэ тухай мэдээллийг Засгийн газарт ирүүлсэн үү?

-2017 оны зургадугаар сараас эхлэн Европын холбоо Сангийн яамтай харилцаж эхэлсэн юм билээ. Манай улс нь ил тод байх зарчмыг хууль, тогтоомжид тусгах шаардлагатай гэж тус холбоо үзэж байгаа талаараа өмнө нь ч хэлж байсан.

Учир нь Европын холбооноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын ААН, арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа.

Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Энэ талаар хууль эрх зүйн зохицуулалт хийх ажлыг Сангийн яам зохион байгуулахаар ажиллаж байна.

-Монгол Улсыг хар жагсаалтад багтаах нь ямар үр дагавар дагуулах эрсдэлтэй вэ?

-Мэдээж, энэ бол таатай зүйл биш. Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм.

-Энэ мэдээлэлтэй холбогдуулан Европын холбоо руу гаргах экспорт, гадаад худалдаанд эрсдэл саад үүсэх үү?

-Энэ тал дээр бол ямар ч эрсдэл үүсэхгүй. Энэ бол анхааруулгын арга хэмжээ. Сангийн яамнаас 2019 онд багтаагаад хууль эрхзүйн орчноо сайжруулахад болох юм. Бид Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Ерөнхийлөгч 2018 оны төсвийн зургадугаар зүйлд хориг тавьсан. Хориг үндэслэлтэй юу?

-Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзсэн. Хоригт хэд, хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, холиод бичсэн харагдаж байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг.

Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймгийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9,5 хувь гэж ойлгож байгаад үнэхээр харамсч байна. Төсөвт алдагдлыг ДНБ-ийн найман хувиас доошгүй байхаар тооцож, баталсан.

Төсвийн алдагдлыг 1,5 хувиар буулгана гэдэг 600 орчим тэрбум төгрөгийн зөрүүтэй. Аймаг, нийслэлийн төсөв өчигдөр батлагдсан, мөн энэ сарын 20-ноос өмнө сум, дүүргийн төсвийг батлах ёстой. Ингэж байж Монгол Улсын нэгдсэн төсөв бүрэн батлагдана.

Тиймээс хуулийн хугацаатай, цаг хугацааны хувьд шахагдсан учир хоригийг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай. Үүний дараа төсвийг зохион байгуулах гэх мэт маш олон ажил явагдана.

-Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьснаар ямар эрсдэл үүсэж болох вэ?

-Монгол Улс ОУВС-тай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хоригт ОУВС-тай хамтарч байгаа хөтөлбөрийг буруутгасан зүйл бичсэн байсан.

Түүний цаана манай улсад 5,5 тэрбум ам.долларын санхүүжилт өгөх донор улсууд, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг Сангийн яаманд ирүүлсэн.

Энэ сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлуудын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм.

-Хоригт УИХ-ын гишүүдэд гурван тэрбум төгрөг төсөвлөсөн гэдгийг тодотгосон. Мөн УИХ-ын гишүүд ч энэ хэмжээнд тойрогтоо хөрөнгө оруулалт татсан гэх мэдээллийг өгч байгаа. Хоригт шүүмжилсэн гурван тэрбум төгрөг ямар учиртай мөнгө юм бэ?

-Сая энэ талаар бол тайлбарлаагүй. Харин УИХ-аар хэлэлцэгдэх явцад нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар нэлээн ярьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын татварын гүйцэтгэлийг харахад хөдөө орон нутагт татвар төлөлт буурах хандлага байгаа.

Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт ААН-үүд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдэл нэмэгдэж байна. Тэгэхээр эдийн засгийг сэргээх хүрээнд төсөвт 683 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгасан. Хөрөнгө оруулалтыг дагаад олон бодит үр дүн гарна. Тиймээс би хөрөнгө оруулалтыг хэзээ ч буруутгахгүй, харин ч эдийн засаг сэргэнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Ийм зүйлд гаршсан хулгайч их хуцваа.нэгдсэн ч байна уу улсын ч байна уу нэг улсын мөнгө за.замбараагүй зарцуулах болохоор хориглолоо гэж их мэдлэг ээ гаргаж их луйварчинаа харуулаад бай хулгайч Хүрэлбаатар.

2017-12-06 21:00    139.5.218.156
Зочин

Ишш чааваас боловсролгүй төрийн тэргүүнтэй хохь нь

2017-12-06 15:09    66.181.161.104

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01