ДЭМБ-аас дэлхийн хотуудын агаарын бохирдлын хэмжээг тогтоожээ

2017-12-05 11:38      ГэрэгМН

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас мэдээлснээр жилд 3 сая хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна.

Хятад улсад агаарын бохирдлоос болж жилд 1 сая орчим хүн нас барж байгаа нь хар жагсаалтын тэргүүнд бичигдэхэд хүргэжээ.

Бензин, дизель хөдөлгүүрт автомашины утаа болон нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар өнөөдөр дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс даваад байгааг сануулллаа.

Тухайлбал Их Британийн 44 хотын агаар мандал дахь хорт хийн хаягдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс их байна.

1990 оноос хойш хатуу түлшийг хязгаарлах арга хэмжээ аваагүйтэй холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ 11.2 хувиар өссөн. 2015 оны байдлаар Азийн 21 оронд 803 мянган хүн нүүрсний хорт хий ялгарлын уршгаар амиа алдсан.

Түүнчлэн 2000-2016 оны хооронд агаарын хэм 0.9 цельсээр нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд эх газар далайгаас хурдан дулаарч байгааг онцолж байна.

Агаарын дулааралтай холбоотойгоор өндөр настнуудын өвчлөл 125 саяар нэмэгдсэний зэрэгцээ гадаа ажиллах боломж 5.3 хувиар буурчээ.

Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буй улс орон нэмэгдэж байгаа боловч тэдний ихэнх хувийг өндөр хөгжилтэй орнууд эзэлж байна.

Улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тээврийн хэрэгсэл, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж байгаа.

Энэ хүрээнд хатуу түлшний хэрэглээг багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж, дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах болоод байна.

Цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт жил бүр 77 саяар нэмэгдэж байгаа ч дэлхий дахинд ердийн бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум машин байгаа аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх