Японд болсон зодооны дараа: Монголчууд улсынхаа нэрийг баастсаар байх уу?

2017-12-05 11:19      ГэрэгМН

Японы метронд зодолдсон хоёр Монгол иргэнийг цагдаа нар саатуулсан байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлжээ.

Тухайлбал "Япон Улсад Монгол иргэд хоорондоо зодолдсон гэх хэргийг тодруулахад 12 дугаар сарын 2-ны 19:20 цагийн үед Токио хотын Акабанэ галт тэрэгний буудалд Монгол иргэд хоорондоо зодолдсоны улмаас хоёр иргэнийг саатуулаад байгааг Токио хотын Цагдаагийн газраас мэдэгдэв" хэмээжээ. 

Ёс суртахууны өндөр шалгууртай Япончуудын дунд монголчуудын нэр хүнд унаж байгаа тухай уг зодооны араас сошиалаар  хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна.

Твийтэрт @bolushka 3Сая очоод Роппонгид "монгол хүн оруулахгүй" гэдэг үг анх удаа сонссон. Ууж зодолдож гай тарьсаар бгад тийм болгосон байна, зүв зүгээр байсан юмыг. Давуу эрхтэй шахуу байж  дассан газраа үндэс угсаагаараа ялгаварлагдах их сонин, шоок байсан” хэмээн жиргэжээ.

Үнэхээр монголчууд маань хаа явсан газраа ямаан омгоо дарж, орчин үеийнхэнд яагаад ч тохирохгүй “тэнгэрлэг заяа”-гаа “нууж “ явахгүй бол хаа явсан газраа улсынхаа нэрийг баастсаар байна.

 

Г.Гариг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

ядарсан нэгийгээ дээрэлхдэг оюуны доройтолд орчихсон хөгийн хувалзнууд олшорсон монгол цус ховордсон

2017-12-12 09:16    202.9.44.66
Zochin

Nudnii bulainuud iim zerleguudiig hiliin dees buu alhuulj bai.

2017-12-06 20:25    99.203.15.125
Борис

Магтуулах их дуртай гэж 2-гадаад хүн хоорондоо ярьж бн

2017-12-05 13:07    66.181.186.215
Dorj шившигүүдийн царайг харуулаач

Алив харъя хаанахын шившгүүд вэ

2017-12-05 13:04    66.181.186.215
Зочин

Юуных нь тэнгэр заяатай байхав дээ! Бүдүүлэг соёлгүй харгис хэрцгийгээ гайхуулж байгаа оюуны хомсдолтой нийгмийн хог шаарнууд л байна харваас!

2017-12-05 13:02    150.129.140.68

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Улс төр

Баабар:Би эх оронч хүн

2018-05-23 09:04