Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх Стэфэн Нөүкс  Монголд сургалт явуулж байна

2017-12-05 10:50      ГэрэгМН

“Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт 3 өдрийн эрчимжүүлсэн сургалт өнөөдөр  “Чингис хаан” зочид буудалд эхэллээ.

          БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт  уг сургалтыг Австрали Улсын иргэн, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стэфэн Нөүкс  удирдан явуулж байна.  Сургалтыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр үг хэлсэн байна. Сургалтаар тогтвортой аялал жуулчлал, түүний “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д оруулах хувь нэмэр, аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн дэлхийн чиг хандлага зэрэг сэдвүүдийг хөндөж, оролцогчдыг цаг үеийн мэдээлэл, арга зүйгээр хангах юм.

Сургалтанд аялал жуулчлалын салбарын бодлогыг тодорхойлох, зохицуулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий БОАЖЯ, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ зэрэг төрийн байгууллагуудын 45 албан хаагчид, салбарын төрийн бус байгууллагуудын 15 төлөөлөл, тур оператор, зочид буудал, жуулчны бааз зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн 90 орчим төлөөлөл, нийт 150 хүн хамрагдаж байна.   

БОАЖЯ-ны  зүгээс уг сургалтыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт гаргасны дагуу олон улсын эксперт Стэфэн Нөүкс энэхүү ач холбогдол бүхий, салбарын оролцогчдын дунд хүлээлттэй байсан сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа.

Стэфэн Нөүкс нь анх Австрали Улсдаа аяллын хөтчөөр ажлын гараагаа эхэлж, Европ, Зөвлөлт Холбоот Улс /хуучнаар/, Африкт ажиллаж байсан 40 жилийн туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн юм. Тэрээр сүүлийн 25 жилд Ази, Номхон далайн бүс нутагт аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн хандлагыг бий болгоход хувийн хэвшлийн байгууллага, Засгийн газар, судалгааны байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн. Мөн тэрээр Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац, Азийн хөгжлийн банк, Австрали, Англи, Шинэ Зейландын тусламжийн байгууллагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, улс орнуудын засгийн газар, салбарын шилдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай.

Стэфэн Нөүкс Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөл - Global Sustainable Tourism Council (GSTC)-ийг үүсгэн байгуулахад Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн оролцож байсан ба одоо уг зөвлөлийн төлөөлөн удирдах зөвлөлд ажилладаг.

Энэхүү сургалтын хөтөлбөрийг боловсруулахад Дэлхийн тогтвортой аялал жуулчлалын зөвлөлтэй хамтран ажилласан бөгөөд цаашид уг байгууллагад гишүүн орноор элсэн орох талаар, ингэснээр Монгол Улсын хувьд ямар ашигтай байх талаар судалж байна.

Эх сурвалж: БОАЖЯ, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банк 1991 оноос хойш 1.9 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

2018-01-24 09:21

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36