Биткойн таны сонголт, харин блокчейн технологийг ашиглаж Монголын төр авлигаас ангижрах гэнэ

2017-12-04 11:47      ГэрэгМН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо криптовалют, блокчэйны технологийн асуудлаар удахгүй нээлттэй сонсгол хийхээр төлөвлөж байгаа аж.  “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн хэлснээр Засгийн газар блокчэйн технологийг ашиглах болсноо дэлхий нийтэд зарлах гэнэ. Өнгөрсөн баасан, бямба гаригт “Ард санхүүгийн нэгдэл”, Гадаад харилцааны яамтай хамтран   “Крипто Үндэстэн” чуулганыг зохион байгуулсан нь дараагийн алхмуудыг хийх шалтгаан болсон гэнэ. Монголын хувьд цоо шинэ ойлголт криптовалют, блокчэйн зэргийн талаар олон нийт, бодлого боловсруулагч, хэвлэл мэдээллийнхэнд цэгцтэй ойлголт өгсөн уг чуулган дээр блокчэйн технологийг төр ашиглаж, маш олон тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх боломжтой тухай олон хүн байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

Бид олон жил ухаалаг төрийн талаар ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй. Бодлогын хувьд төр блокчэйн технологийг дэмжих ёстой. УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар цахим бизнесийн орчинг сайжруулах,бизнес эрхлэгчдийг дэмжих анхны алхмыг хийж хэлэлцүүлэг хийнэ. Бид блокчэйн технологийг дэмжиж байж цахим засаглал, ухаалаг төртэй болно.

Тухайлбал, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар:

Биткойн бол шинэ бизнес, боломж. Энд эрсдэл үүрч болно. Харин блокчэйн бол шинэ технологи. Үүнийг мандтугай гэж хэлмээр байна. Тоон технологи өнөөдөр бодит амьдрал болж байна. Үүнээс цааш бидэнд ямар дэвшил авчрахыг тааж хэлшгүй. Тиймээс дижитал яамтай болох санал дэвшүүлж байна. Дижитал Элчин сайдуудыг ч томилно. Төрийн албаны тунгалаг байдлыг блокчэйн технологид суурилаад бүрэн утгаар нь бий болгох боломжтой.  Аялал жуулчлал, мал аж ахуй, боловсролын салбарт блокчэйн нэвтрүүлбэл өрсөлдөх чадвар илүү нэмэгдэнэ гэж харж байна.

Малын генетикийн кодыг нь блокчэйнд тавьсан байхад ямар борлуулагчийг дамжаад бүтээгдэхүүн энэ хүнд ирсэн бэ гэдгийг мэдэх боломжтой. Цоо шинэ мэдээллийн ертөнцийг бий болгож байгаа. Япон улсад тунай загас дээр үүнийг хийсэн байдаг аж. Энэ бол шинэ орон зайг үүсгэсэн байна. Гэхдээ шинэ зүйл учраас урьдчилж хараагүй сорилтуудыг ч авчрах эрсдэл бий. Ийм учраас энэ орон зайг мөн олж харах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 Блокчэйн бол өөрөө технологи. Энэ технологийг төр ашиглах ёстой. Жишээлбэл, бүртгэлийн системдээ оруулаад ирэх боломжтой.  Блокчэйн технологийн ачаар  иргэд хэнд саналаа өгснөө өөрөө хянаж, төсвийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг мөн хянах бололцоо бүрдэнэ.

  “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:

Монголчууд тодорхой биткойн олборлох туршилтыг дор бүрнээ хийгээсэй гэж хүсч байна. Зууханд нүүрс шатаадаг байснаа болиод биткойн олборлох туршилтыг дор бүрнээ хийх боломжтой болж байна шүү дээ. Нэг машинаас сард 300 ам.доллар олох боломжтой.Блокчэйн технологи бол биткойны үндэс суурь нь. Блокчэйн технологийн ачаар бидний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Блокчэйнийг төрийн үйлчилгээнд ашиглах нь төрийн хүнд суртлыг арилгах нэг том алхам болно. Газрын бүртгэл,хайгуулын лиценз, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл мэдээллийг блокчэйн технологид шилжүүлбэл  авлига, хүнд суртлыг багасгах, арилгах ухаалаг алхам болно.

*************************************
  Биткойн нь цахим төлбөрийн хэрэгсэл бол блокчэйн нь уг цахим мөнгөний үндэс суурь болсон интернэт технологи юм. Блокчейн технологи  дээр суурилсан биткойн валютын салбарт хөгжил явагдаж,технологи, цахим мөнгө хоёр харилцан бие биеэ дэмжиж байгаа гэнэ.

Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн сарын хугацаанд Монголын хилээр биткойн олборлох зориулалттай 2500 төхөөрөмж орж иржээ. Дэлхийн зах зээл дээр биткойны үнэлгээ нэмэгдэж, 10 000 ам.долларт хүрсэнтэй үүнийг холбон тайлбарлаж байна.  

Эцэст нь хэлэхэд ,биткойн таны сонголт, харин блокчэйны технологийг ашиглаж Монголын төр авлигаас ангижрах гэнэ . “Крипто Үндэстэн” чуулганд оролцсон УИХ, Засгийн газрын харьцангуй боловсролтой гишүүд болон эдийн засагч, санхүүчид  блокчэйн технологийн давуу тал, боломжуудыг олж харсан байна. 

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

huuli durem heregjilt zov,mongol hunii uhamsar soyolt haritsaa,bolovsrol deeshilj baij hogjino.

2017-12-04 20:53    98.226.83.151
зочин

Хүний оюун ухаанаар л бүтээж буй технолги болохоор авилга хээл хахуул арилахгүй байна гэсэн үндэс байхгүй харин хүнд суртал арилж магадгүй,Техник технологи нь хөгжихийн хирээр хакьер нь ямагт хөгжих байлгүй дээ, ер нь шилэн данс л гэдэг, иргэдийн нийтийн хурал л дээр иргэдэд үзүүлэх дансны хуулга байдаггүй хүн болгон нэт-д орж чадахгүй ш дээ дээгүүрээ улс төрчид төрийн ажилтангууд нь цус нэгтэй болсон одоо үед төрийн баячууд л биткойн гэдэгээ авч улам баяжих байх даа ядуу хүмүүс ойлгох ч гүй, мөд ямар сүлжээ билээ жем тайм бил үү тэрэн шиг юм болох вий дээ

2017-12-04 16:41    66.181.160.46
unshigch

төр засгаа хиймэл оюун ухаанаар удирдуулбал дээр биш үү.тэгвэл ямар ч нөлөө байхгүй.

2017-12-04 15:59    202.179.27.57
зочин

зөв бна

2017-12-04 14:17    202.5.202.130
swemon

odoo arai l heregleh bolon bitcoinoor toglohod ert bnaa. tertee tergui zugtaagaad yvchih bish manauhan joohon harznasan deer baihaa. ih mongo oloh gj bna geed hoosorson yumruu orood yuchgui bolbol yana. suuldej hodlood aldah yum baihgui l bolovuu

2017-12-04 13:22    77.218.249.87
got

arai hetruuleg bnaa. Mongoliig tehnology avligaas angijruulahgui. ulgeriin dalai.

2017-12-04 13:00    182.160.37.135
Зочин

Үнэхээр авлигаас ангижруулдаг бол юу ч хамаагүй хэрэглэмээр л байна шүү

2017-12-04 12:13    66.181.183.179

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

АНУ-д ажиллах хүчний виз мэдүүлэх монголчуудад нас, хүйс хэлний шалгуур тавихгүй

2018-01-21 12:13

"Насны хишиг"-ийг Цагаан сараас өмнө олгоно

2018-01-21 12:03

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм байх бол ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна

2018-01-21 11:11

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын захидлыг гардуулав

2018-01-19 17:10

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2018-01-19 16:58

Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмлээ

2018-01-19 16:52

Казахстанд автобус шатаж 52 хүн амиа алджээ

2018-01-19 16:46

Зарим аймагт өвс, тэжээл хүргэхээр боллоо

2018-01-19 16:36

Тэтгэврийг 15-27 мянган төгрөгөөр нэмлээ

2018-01-19 16:28

Ж.Эрдэнэбатын нэмсэн долоон татвар дампуурлыг зайлуулсан

2018-01-19 15:25

Улаан-Үд хотын сургуульд “Молотовын коктейль” шидэн гал тавьж, хүүхдүүдийг сүхэдсэн хэрэг гарчээ

2018-01-19 15:15

Д.Цогтбаатар: У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн томилолт бол утааны эсрэг айлчлал болсноороо онцлог

2018-01-19 14:26

Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эрх зүйн орчин бүрдлээ

2018-01-19 14:01

Н.Энхбаяраас МАХН-ыг нь булаах гэсэн О.Баасанхүүгийн "дээрэм" талаар болов

2018-01-19 13:37

П.Цэндмаа: БНХАУ хуванцрын  үйлдвэрүүдээ зогсоосноос манай улс  хуванцар хаягдлаа экспортлох боломжгүй болсон

2018-01-19 12:10

Улаанбаатарын утааг арилгахад буриадууд тусална

2018-01-19 11:30

"АНУ өнгөн дээрээ хэлэлцээ хийж байгаа юм шиг боловч, үнэндээ Солонгосын хойгт дайн үүсгэх зорилготой байна"

2018-01-19 10:53

Биеэ үнэлэгч 20 гаруй эмэгтэйг саатуулжээ

2018-01-19 10:29

Какүрюү М.Ананд тэргүүлж, Кисеносато унасаар...

2018-01-19 10:15

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат бангадуулав

2018-01-19 10:04