Чингэлтэй хайрханы явган аялалын замыг тохижуулж, нээлээ

2017-12-01 15:12      ГэрэгМН

Чингэлтэй хайрханы явган аялалын замыг тохижуулж, нээлээ хуваалцахжиргэх Нийслэлийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ.

Явган аялалын тохижилтын ажлыг өнөөдөр дуусгаж, нээлтээ хийсэн юм. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулжээ.

Ингэснээр иргэд тохилог аяллын замаар алхан амралтын өдрөө цэвэр агаарт өнгөрөөх боломжтой болж байгаа юм. “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг тойрон байгаа дөрвөн их хайрханд явган аялалын замыг тохижуулах ажил хийнэ гэсэн заалт байгаа.

Үүний дагуу нийслэлийн Аялал жуулчлалын газраас хоёр дахь тохижилтын ажлынхаа нээлтийг хийж байна. Бид 2016 онд Богдхан ууланд аялалын замыг тохижуулж, нээлтээ хийсэн.

Энэ жил Чингэлтэй хайрханы замыг тохижуулж, тэмдэгжүүлж нээлээ. Дараа жилүүдэд үлдсэн хоёр хайрхандаа тохижилтын ажлыг хийх болно” хэмээн нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх ярилаа.

Чингэлтэйн автобусны эцсийн буудлаас 1.5 км яваад явган аялалын зам эхэлж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48