Ёкозүна Харумафүжи: Дахин хэлэхэд архи уугаад агсан тавьдаг, хүн шархдуулдаг хүн би биш

2017-11-29 14:40      ГэрэгМН

Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн тухай  ояката Исэгахама нь өнөөдөр өглөө мэдэгдсэн. Түүний хүсэлтийг өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна.

Ояката Исэгахама болон ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж нар дөнгөж сая хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр сэтгүүлчпийн асуултанд хариулахаасаа өмнө "Ийм асуудал үүссэнд Сүмо бөхийн холбоо болон бүх сүмо бөх сонирхогчдоосоо уучлал хүссэн" юм. Түүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

“Би өөрийнхөө багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргалаа. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргасан юм шүү. Би одоог хүртэл архи уучихаад ийм явдал гаргасан удаа байхгүй.

Дахин хэлэхэд архи уугаад агсан тавьдаг, хүн шархдуулдаг хүн би биш. Яагаад ийм хэрэг гарахад хүрсэн бэ гэж үү. Ах хүн дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг.

Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ. Би анх 16 настайдаа анх Япон улсад ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа.

Анхны барилдаан Кюүшюүд байсан, озеки цол авсан маань ч энд, зодог тайлах башё маань ч гэсэн энд болж байна. Фүкүокагийн ард иргэддээ баярлалаа. Сүмод өнгөрүүлсэн 17 жил үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Би сүмо бөхөд хайртай.

Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай" хэмээсэн юм.

Тэрбээр багшдаа хандан "Би 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Түүнээс хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулах гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ асуудлаас болж багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно.” хэмээн мэдэгджээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

haramsaltai

2017-11-29 15:40    202.9.42.206

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Махмуд Аббас Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орон болгохыг уриаллаа

2018-02-21 16:57

Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудас шинэчлэгдэв

2018-02-21 16:38

Манай энхийг сахиулагчид Донбасст үүрэг гүйцэтгэх үү

2018-02-21 16:21

БНСУ, АНУ-ын эсрэг ДХБ-д өргөдөл гаргажээ

2018-02-21 16:10

 “Монгол HD” телевизийг “Sky media”, “Univision-ийн хэрэглэгчид нөхөж,ухрааж үзэх боломжүй болов

2018-02-21 15:11

Эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын Алина Загитова тэргүүллээ

2018-02-21 14:48

Прокурорын орлогч Г.Эрдэнэбат С.Зориг агсны хэрэгтэй холбоотой ноцтой зүйл ярилаа

2018-02-21 13:44

2018 оны анхны IPO болох “ЛэндМН” компанийн хувьцааны захилга эхлэв

2018-02-21 12:59

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг Цэц хэлэлцэнэ

2018-02-21 12:47

Дээрэмдэх гэмт хэргийг шуурхай илрүүллээ

2018-02-21 12:24

“Оюутны хөгжлийн зээл”-ийг хүүгүй, барьцаагүй олгоно

2018-02-21 12:15

Дэлхийн II дайны үеийн түүхэн ховор зургууд

2018-02-21 11:30

Тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 70 хувийг “Марубени”, 30 хувийг “MCS” гаргана

2018-02-21 10:57

Туркийн 17 түшмэл хийлдэг завиар Грек руу зугтжээ

2018-02-21 10:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон улсад айлчилж байна

2018-02-21 09:49

Ганц өдөрт гэмт хэргийн шинжтэй 2200 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ

2018-02-21 08:57

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-21 08:50

Задгай үзүүлбэрээрээ гайхагдсан Канадын хос алт авлаа

2018-02-20 18:49

Монголын говьд 300 км аялсан Филипс Харрис: Монголын нүүдэлчид гайхамшигтай

2018-02-20 17:59

Баярын өдрүүдэд мотоциклийн ослоор гурван хүн амиа алджээ

2018-02-20 17:48