"Европын оны шилдэг автомашин" шалгаруулалтын эцсийн шатанд долоон машин үлдлээ

2017-11-28 13:36      ГэрэгМН

"Европын оны шилдэг автомашин" /Car of the Year 2018/ хэмээх тэмцээний шүүгчид эцсийн шатны шалгаруулалтад үлдсэн машинуудыг зарлажээ.

Энэ тухай зохион байгуулах хорооноос нь мэдээлсэн байна. "Авто тойм" сайтад бичсэнээр, финалд үлдсэн машины жагсаалтад: Ауди А8, Alfa Romeo Stelvio, BMW 5-Series, Citroen C3 Aircross, Kia Stinger болон Volvo XC40, Seat Ibiza багтжээ.

Ялагчийг шалгаруулах комисст 22 улсын 58 сэтгүүлчдийг багтаажээ. Ялагчийг 2018 оны 3-р сард Женев дэх уламжлалт үзэсгэлэн дээр зарлах ажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх