Алдарт дуучин Дмитрий Хворостовский агуу болохоо мэдрүүлсээр одлоо

2017-11-23 12:57      ГэрэгМН

Дэлхийн болоод Оросын дуурийн урлагт хүнд гарз тохиолоо. Энэ сарын 22-ны шөнийн 03:33 цагт дуурийн алдарт дуучин Дмитрий Хворостовский таалал төгсчээ.

Дуурийн алдарт дуучны амьдралын сүүлчийн мөчид дэргэд нь байсан ойр дотныхон, найз нөхөд нь “Андрей Малахов. Шууд эфир” хөтөлбөрийн студид түүний тухай нулимс дуслуулан дурссан аж.

Талийгаач Дмитрий Хворостовскийн дотны анд Игорь Крутойн өгүүлснээр, аймшигт хорт хавдрын онош тавигдсан тэр мөчөөс хойш түүнд амьдрах 18 сарын хугацаа үлдсэнийг мэдэгдсэн хэдий ч Сибирь нутгаас гаралтай алдарт дуучин эр өөрийн хүчтэй эр зориг, сэтгэл санааны бат бөх байдлын ачаар амьдралаас ахин нэг жилийг булаан авч чадсан гэнэ.

Дуучны ээж Людмила Петровна “Дмитрий эхээс мэндлэхдээ маш жижиг, 2300 грамм жинтэй төрсөн гэнэ. Хэрэв хүү амьдарч чадвал ээж нь бараг л “баатар эх” болно хэмээн эмч нар ярьж байсан” гэнэ.

Мөн тоглолтын танхимд анх сууж байхдаа түүнийг өөрийнхөө бяцхан хүү гэдэгт итгэхгүй байсан тухайгаа ээж нь дурсчээ. “Тэр тайзан дээр гарч ирэхэд түүнээс ямар нэгэн гэрэл цацрах мэт, үнэхээр ер бусын санагдсан” гэж Дмитрий Хворостовскийн ээж өгүүлжээ.

Эцэг эх нь түүнийг амьсгал хураахаас хэдэн цагийн өмнө Лондонд нисч очсон учраас хүүтэйгээ салах ёс гүйцэтгэж амжжээ. Найз нөхдийнх нь дурсан өгүүлж буйгаар, Дмитрий амьдралынхаа сүүлчийн хоромд маш эрэлхэгээр, тэсвэр тэвчээртэй байж чадсан гэнэ.

Мөн өөрийн оношийг мэдсэний дараа тэрээр өвчтэй хүүхдүүдэд зориулан хүмүүнлэгийн концертуудыг тоглодог байсан тухай Павел Астахов дурсан өгүүллээ. 2017 оны зургадугаар сард өөрийн төрөлх Красноярск хотод очиж тоглолт хийхэд түүний сүүлчийн тоглолт гэдгийг ойлгосон үзэгчид уйлан харамсаж байлаа.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
albaker

Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх төрлийн зээлээр хангадаг. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбоо барьж, санхүүгийн асуудлаа, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

2017-11-23 17:39    93.65.89.201

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01