Ц.Даваасүрэн: Том түрийвчтэй хүмүүс Дэд хороонд ордог боллоо

2017-11-23 11:34      ГэрэгМН

УИХ-ын чуулган өнөөдрийн /2017.11.23/ хуваарьт багтсан асуудлаа маш шуурхай хэлэлцлээ. Хуралдааны үеэр гишүүд асуулт асуусангүй. Зарим нэг гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэллээ. Ингээд нэг цагийн дотор таван хуулийн төсөл хэлэлцсэнээр өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн. Хуралдааны явцад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: -Засгийн газраас оруулж ирсэн саналыг дэмжиж байна. Энэ жилийн өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөв ажиглагдаж байгаа. Малчид өвс тэжээлийг махаар сольж болохгүй юу гэж асууж байна. Засгийн газар үүнийг шийдэж болох уу?

Хоёрдугаарт, улсын нөөцөд байгаа малын тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг судалж болох уу? Өвөл хүндрэхээр 1, 2 дугаар сард 50 хувь хөнгөллөө гэдэг. Тэр үед мал муудчихсан байдаг. Тиймээс сумдын нөөцийн асуудалд одоо анхаарал хандуулсан нь зөв байх.

Хүнс,хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг: -Энэ жил улсын хэмжээнд гантай, гандуу байсан учраас ургац алдсан. Малын тэжээл хангалттай бэлтгэж чадаагүй. 50 мянга гаруй тонн малын тэжээл бэлтгэх шаардлага байгаа. Санхүүгийн асуудлаа төсвийн тодотголоор шийдсэн. Бид 16 мянга орчим тонн нөөцийн мах бэлтгэх гэрээ байгуулсан. Оруулж ирсэн тэжээлээ хямд үнээр олгох ажлыг зохион байгуулна. Ялангуяа мал, махаар солих ажлыг малчидтай ярилцана гэж хариулсан.

Хэлэлцэх асуудлын хуваарьт багтсан дараагийн асуудал бол Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай байв. Хуулийн төсөлтэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс санал хурааж, төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Дараа нь Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг гишүүд хэлэлцэж, баталлаа. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн тав байсныг долоо болгож, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Болд Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулж байгаа юм. Энэ үеэр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дараах саналыг хэлэв.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: -Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороонд олон жил гишүүн байсан тулхтай гишүүн хэрэгтэй. Хараад байхад том түрийвчтэй нь эдгээр хороодод орж байна. Чухал дэд хорооныхоо асуудлыг зохицуулмаар юм.

Бид УИХ-ын гишүүнтэй холбоотой чухал асуудлыг шийддэг. Одоо нэг гишүүн шүүх дээр асуудалтай байгаа. Шийдэж чадахгүй бол Монголын төр яаж цэвэр тунгалаг байх билээ. Энэ гурван дэд хороонд орохын тулд гишүүд хоорондоо өрсөлддөг болсон байна. Яах гэж улайран зүтгээд байгаа юм бэ?

Монголын төрд итгэх итгэлийг бий болгохын төлөө л энэ гурван дэд хороо ажиллах ёстой. 2020 он болохоор шударга хүмүүс болчихно. Цаашид дэд хорооны гишүүнийг өөрчлөхөөр бол ёс зүйгээр өөрийгөө баталгаажуулсан хүнээ тавих хэрэгтэй. 

Ийнхүү УИХ-ын чуулган өндөрлөлөө.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
albaker

Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд бүгдийг хийж, бид зээл авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн Тимоти, Мариа 2017 оны 11-р сарын 22-нд GAA-д Колумби хотод хүлээн зөвшөөрөв

2017-11-23 17:42    93.65.89.201

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01