Дубайд "Ангарагийн хот"-ыг 2,5 жилийн дотор барина

2017-11-22 13:10      ГэрэгМН

Дубайд “Улаан гариг” дээрх амьдралын нөхцлийг загварчилсан байгууламж болох "Марс хот" шинжлэх ухааны хотыг 2.5 жилийн хугацаанд барьж дуусгана хэмээн Арабын Нэгдсэн Эмират Улсын сансрын агентлагийн төлөөлөгч Мохаммед Нассер аль-Ахбаби мэдэгдсэн байна.

Өмнө нь мэдээлснээр, "Ангарагийн хот"-ыг эрдэмтэд, инженерүүд 170 мянга гаруй хавтгай дөрвөлжин метр талбайд 500 сая дирхам (ойролцоогоор 136 сая доллар)-аао барих аж.

Интернет дээр гарсан төслийн зургуудаас та бид цөлд байгаа хэдэн тооны байшинг харж болно. Түүн дотор – хүмүүс оршин суух орон сууц, ногоон зай талбай багтана.

Khaleej Times-ийн эх сурвалжаас үзэхэд төсөв болон төслийн байршил тодорхой болсон бөгөөд уг төслийг 30 сарын дотор хэрэгжүүлэхээр болжээ.

Барилгын ажилд шинэлэг технологийг ашиглах гэнэ. Төсөлд хоол хүнс, эрчим хүч, ус, байгаль хамгааллын лабораторуудыг байгуулахаар тусгажээ. Үүнээс гадна музей, шинжлэх ухааны төвүүдийг "хот"-д барих аж.

Өнгөрсөн жил АНЭУ-ын эрх баригчид 2117 онд Ангараг гараг дээр хот байгуулж, тийш хүмүүсийг илгээх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм.

"АНЭУ-ын сансрын салбар мэдлэгт суурилсан эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж, дэвшилтэт технологид тэргүүлэх байр суурь эзэлдэг” хэмээн аль-Ахбаби ярьжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27

Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулна

2018-01-23 10:20

БНХАУ, АНУ-ыг "Хүйтэн дайн"-ы үеийн сэтгэхүйгээсээ гарахыг хүслээ

2018-01-23 09:33