“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31      ГэрэгМН

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ удаа Говь-Алтай аймагт болохоор болжээ.

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Энэ цагаас хойш 35 дахь жилдээ болж буй тус наадмыг ирэх сарын 15-нд Алтай хотноо зохион байгуулахыг Монголын зохиолчдын эвлэлээс мэдээллээ.

Өмнө нь зөвхөн нийслэл хотод зохион байгуулдаг байсан “Болор цом” яруу найргийн наадмыг орон нутгийн уншигчдад ойртуулахаар 2007 оноос аймгуудад зохион байгуулах болсон юм.

Энэ жилийн “Болор цом-35” наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг ирэх 12 дугаар сарын 8-ны өдрийн баасан гариг хүртэл хүлээн авах ажээ.

Өнгөрсөн жил Дорнод аймагт болсон “Болор цом” яруу найргийн наадамд Борхүүгийн Батсайхан түрүүлж, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир хоёрдугаар байрт, Ч.Ууганбаяр гуравдугаар байрт, Хэнтийн Д.Гансүрэн дөрөв дүгээр байрт, Дарханы М.Уянсүх тавдугаар байрт шалгарсан билээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдрөөс дахин дэвжээнд гарна

2018-01-24 09:00

Улаанбаатарт 23-25 хэм хүйтэн байна

2018-01-24 08:56

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27