Б.Хурц: Ж.Батзандан намайг бас ална гэсэн

2017-11-21 09:00      ГэрэгМН

Өчигдөр орой сэтгүүлч Л.Мөнхбаясгалан ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцтай C1 телевизээр "Цензургүй яриа" ярьлаа. Түүний гол ярьсан хэдэн сэдвүүд нь доорх зүйлс. УИХ дээр Ц.Нямдорж, Ж.Батзандан, Л.Болд гурав л намайг яриад байгаа. Өөрсдөө асуудалтай тэр нь ил болчих гээд ингээд байгаа юм гэв.

Б.Хурц "Би ТЕГ-ын материалыг дарчихаад гарч ирж байгаа юм биш. Эд нар том бүтэцтэй, өөрсдөө мафи байхгүй юу. Эд нар гэж Ц.Нямдорж тэргүүтэй улсууд" хэмээн мэдэгдлээ. "Но-той улсууд л нууцтай болохоос... Хууль бус юм хийсэн улсууд л нууцтай байдаг байлгүй дээ. Хууль бус юм хийсэн гурван хүн л орилоод байгаа" "Хиймлээр, хөөсөөр намайг муухай харагдуулаад байгаа байхгүй юу".

Эхнийх нь мэдээж УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрдэнэтийн шахаагаар 8 тэрбумыг хусдаг. 10 гаруй жилийн өмнөөс л Алтжингийн нөхөр түүнд 30 саяыг өгдөг байснаа хэлдэг гэнэ. Д.Дорлигжав Эрдэнэтээс 850 сая доллар зувчуулсан, хэргийг нь дарсан. Н.Алтанхуяг засрашгүй авлигачин гэх мэтийг ахин ярьлаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Лу.Болд Хойд Солонгосоос мөнгө луйвардсан. "2013 онд намайг АТГ-т ажиллаж байхад Хойд Солонгосын хүмүүс ирж уулзаад Лу.Болдоос 300 мянган ам.доллар авч өг гэсэн. Ер нь Дашдэлэг генерал Лу.Болдыг 300 мянган ам.доллар авсан гэж хэлсэн. Гэхдээ хэрэг нь хэрэгсэхгүй болоод замхарчихсан л даа"."Д.Эрдэнэбатын өрөөнд өдөр болгон хүн цаазалдаг газар хоёр хүн яахав дээ..." гэж ярьсан хэмээлээ.

"Ярих уу, яахуу гэдэг дээрээ би Ж.Батзандангийн тухай ярих гэж байсан юм". "Ж.Батзандангийн хоёр ах нь АТГ-т шалгуулж байсан" хэмээлээ.

Мөн Ж.Батзандан гишүүний мэдэгдлийн тухайд "Д.Эрдэнэбатын өрөөнд Ж.Батзандан намайг хараад цочоод үсэрч хажууд суугаад гуя руу цохьсон. Тэгээд жаахан хэрэлдсэн...Энэ яагаад намайг ална гэснээ ярихгүй байгаа юм. Намайг бас ална гэсэн шүү дээ" хэмээн мэдэгдэв.

Тагнуул, хуулийн байгууллагын тангараг өргөсөн албан тушаалтнууд ч худалдагддаг. Мөрдөж байсан гэмт хэрэгтнийхээ машин, 9911-тэй утсыг өөрийн болгочихдог. Би Цогтбаатар гэдэг цэрэгтэй байсандаа ичиж байна. Хүүхэд шиг сонин захиа бичсэн.

Эрдэнэтийн 49 хувийг ХХБ авахад өөрөө оролцсон. Тэгээд өөр улсын компанид өгөх байсан юмуу гэлээ. "Стрессгүй" ажил хий гээд намайг БНСУ-д элчингээр яв гэсэн.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
kkk

Tagnulch khun ter tusmaa tagnuuliin baiguullagiin darga baisan khunii amnaas garakh ug bur tsenzurtei baikh estoi Getel manaid Tagnuuliin darga ni khevleliin khural khiilgeed l Tsenzurgui yaria gedeg zakhialgat nevtruulegt oroltsood l Ene avgai Jenko Zi 2iin zakhialgaar Khurtsiig tseverlekh ajild orj baigaa yum baina ldaa kkk

2017-11-21 11:34    203.91.112.146

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01