УИХ-ын тойм: Б.Хурцын хурцадмал асуудал хойшилсон ч хурц хэвээр үлдэв

2017-11-16 12:54      ГэрэгМН

ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудал Монголын төрийн  жинхэнэ хурц асуудал болоод байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж төрийг мафиас салгах, хуулийн салбарыг эрүүлжүүлэх амлалтынхаа эхний алхмууд болгож Тагнуулын болон цагдаагийн дарга нарыг сольсон. Тухайн үед  Б.Хурц Хууль зүйн сайд Ц.Нямдорж руу дайрч мэдэгдэл хийсэн ч Засгийн газрын шийдвэр хэрэгжиж, Б.Хурц солигдсон. Албанаасаа буунгуут түүнийг  БНСУ-д Монголыг төлөөлж суух Элчин сайдаар томилохоор болсон нь УИХ-ын түвшинд асуудлыг ийнхүү хурцатгасан хэрэг.

Түүнийг Монголыг гадаадад төлөөлөх эрхгүй хэмээн УИХ-ын гишүүдийн зарим нь үзэж, уг асуудлаар нийтийн сонсгол хийхээр санаачилж, 21 гишүүн гарын үсэг зурсан нь УИХ дээр дэмжигдэв. Нэгэнт сонсгол явуулахаар болсон тул Б.Хурцыг Элчингээр томилох асуудал ч хойшиллоо.

Б.Хурц өчигдөр   байнгын хороон дээр УИХ-ын гишүүн Л.Болдыг Хойд Солонгост зэвсэг нийлүүлэхээр 300 мянган ам.доллар авсан, тэр мөнгөний  нэхэмжлэх нь Хойдоос ирсэн. Тэр ч бүү хэл уг асуудлаар хойд Солонгост хоёр хүн цаазлуулсан гэхчилэн ярьсан нь УИХ-ын гишүүдийг төдийгүй нийгмийг сэртхийлгээд байна. Уг нь Тагнуулын байгууллагын тухай хуулиар ажил хэргийн шугамаар олж авсан мэдээллээ улстөрийн болон хувийн ашиг сонирхлын зорилгоор задалж болохгүй хэмээн заасан байдаг ч Монголын Тагнуулын даргын хувьд энэ заалт үйлчлэхгүй байгаа нь аймшиг юм. Б.Хурцыг дээрх үгийг УИХ-ын гишүүн Лу.Болдод хаяглан хэлсний улмаас УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр үгээ татаж, гишүүдийн харц нэг л айдаст автаад явчихсан тухай өчигдөр сошиал ертөнцөөр шуугиад өнгөрөв. Б.Хурцад “Төрийг төмсөгдсөн” гэж нэр өгчээ. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцад бурантаглуулсан гэж УИХ-ын гишүүдийг нэрлэв. Үнэхээр бурантаглуулж, бас төмсөгдүүлжээ.

Б.Хурцын хурц асуудлыг өнөөдөр байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үг хэлж асуудлыг хагалсан гэхэд болно. Тэрбээр Б.Хурцын томилгоог хойшлуулах санал тавьсан бөгөөд Батлан хамгаалахын  сайд нь зэвсгийн наймаа хийж байсан гэж ТЕГ-ын дарга нь яриад,  УИХ томилж болох уу? Хэмээн асуусан.

Тэрбээр “Би өчигдөр Засгийн газрын хуралтай байсан тул байнгын хороонд сууж чадаагүй. Гэртээ хариад телевиз үзсэн чинь  томилгоо авах гэж байсан хүн ноцтой асуудал ярьсан байна.  Тэр дотор миний нэрийг оруулсан байна. Л.Болд зэвсгийн наймаа хийсэн, 300 мянган ам.доллар нэхэмжилсэн, тэрнээс болж хоёр хүн цаазлуулсан гэж яриад   Ц.Нямдорж сайд үүнийг мэдэж байгаа гэсэн. Би гайхаад хойд Солонгосоос  тийм бичиг ирсэн эсэхийг яамны ажилтнуудаар хайлгалаа. ТЕГ-тай ярилаа, цагдаатай ярилаа. Тэдэнд тийм бичиг байхгүй гэж мэдэгдэж байна. Гадаад харилцааны яаманд ирсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Энэ бол нэг хүний асуудал биш улсын нэр хүндийн асуудал.

Би  Хойд Солонгосын асуудлыг одоо л сонсож байна.    Тэгэхээр энэ томилгоог хойшлуулаад, яриад байгаа зүйлийг нь тодруулах хэрэгтэй. Болдоос болоод ямар хоёр хүн цаазлуулж, Болдод ямар бичиг ирсэн юм бэ. Түүнийг тодруулах хэрэгтэй. УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах үүрэгтэй. Намайг 42 сая ам.долларын шахааны бизнес “Эрдэнэт”-д хийсэн гэж гүтгэсэн. Би хуулийн байгууллагад хандсан байгаа. Ингэж тусгай албаны дарга гишүүдийн нэр хүндэд халдаж болохгүй.  УИХ-ын дарга та гишүүдийн эрхийг хангах ёстой шүү. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад гэм буруутай гэж үзэж тухай Үндсэн хуулиар заасан байдаг. Тусгай хяналтын дэд хорооныхоо бүрэлдэхүүнийг өөрчилж, ажиллуул. Хуулийн байгууллагад хандсан бичиг байхгүй шүү” гэв.

УИХ ямартаа ч  УИХ-ын гишүүн  Ц.Нямдорж, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүдийн горимын саналыг дэмжиж,  63.3 хувийн саналаар Элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан.

Мөн  Б.Хурцыг томилохоос өмнө УИХ-аар Нийтийн сонсгол явуулахаар болов.

УИХ-ын гишүүн Л.Болд  “Төрийн нууцтай холбоотой асуудлууд байгаа. Тэр бүгддээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг ч заасан. Энэ бүхэнд сайд хариу өгнө байх. 

Би хүний эрхтэй холбоотой асуулт асуухад өөдөөс огт хамаагүй зүйл ярьж, гүтгэсэн. 

Элчин сайдыг томилохоос өмнө энэ асуудлуудаа цэгцлэх шаардлагатай байна. УИХ-ын дарга та хуулиараа УИХ-ын нэр төрийг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэнэ үү” гэсэн.

 УИХ-ын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Б.Хурцыг өмгөөлж, “Нэгэн рүүгээ дайрахаа больцгооё.  Ноцтой гэмт хэргийн асуудал яригдаж байгаа учраас Ерөнхий прокурорыг авчрахыг би гуйсан. Яагаад гэвэл Ерөнхий прокурор чинь Хууль зүйн сайд Ц.Нямдорж  таны шавь,  АТГ-ын дарга чинь таны шавь. Та тэднийг хүн болгосон. Хууль зөрчсөн бол тэдэнтэй хариуцлага тооцох ёстой. Бид яг ямар асуудлаар сонсгол хийх гээд байгаа юм бэ, гадаадаас хүнийг хортой тариагаар тарьж алчихсан гэж яриад бид сонсгол хийгээд суух юм уу. Эсвэл Зоригийн алуурчинг зарлах гэж байхад энэ хүн зугтаагаад явах гэж байна гэж хэлээд сонсгол хийх ёстой юм уу. Энэ чинь хуультай, ялтай. УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй ч гэсэн хүн гүтгэж болохгүй.

Тийм учраас би цэргийн хүнийг өмөөрч байна. Тушаал биелүүлдэг хүний талд байгаа юм. Тушаал өгдөг хүмүүсийн араас яв л даа. Тэр тушаал өгдөг Багабандийг,  Энхбаярыг,  Баярыг хай л даа. Тэр үед нь ямар шийдвэр гаргаж байсан юм. Б.Хурц бол тэр хүмүүсийн үүргийг биелүүлээд л явдаг цэргийн хүн шүү дээ. Тийм учраас зүгээр шоудахаа боль. Асуудлыг шийдье. Тэр хүн буруу зүйл хийсэн бол ялаа аваг” гэв.

Харин хариуд нь, УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 

Томилгооны сонсголыг явуулахгүй гэж   бурантагтай гишүүд ярьж байна. Элчин сайд чинь төрийн алба, нийтийн эрх ашгийг хамгаалдаг юм.

Элчин сайд чинь нийтийн эрх ашгийг хөндөхгүй гэж яриад байх юм.

Солонгост байгаа 30 мянган хүний эрх ашгийг, Монголын гурван сая иргэний эрх ашгийг хамгаалах гэж байгаа биз дээ.  

 Тагнуулын байгууллага нийтийн эрх ашгийг хамгаалахгүй зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш.   Томилгооны сонсголоо хийгээд урагшаа хараад явмаар байна Хурцын машины хонины хонхорт явдаг хүний үгээр явахгүй. Баасанхүү шиг баас шиг амьтны үгээр явахгүй.

  Ийм тагнуулын гар хөл болсон хэдэн гишүүдийн үгээр УИХ ажлаа заалгахгүй. Баасанхүү бол миний араас явсан хуульч нэртэй хулгайч байгаа юм. Тийм учраас томилгооны сонсголоо хийгээд ажилдаа оръё” гэсэн юм.

Ийнхүү төрийг төмсөгдсөн гэгдээд байгаа Б.Хурцын томилгооны асуудал түр хойшилж, түр намжсан ч хурц асуудал хэвээр үлдэв. 
Г.Гармаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
НЭЭЛТТЭЙ НИЙТИЙН СОНСГОЛ ЯВУУЛ

НААД БАЛИАР ЮМАА НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООР ЯВУУЛЖ ХЭЛЭЛЦҮҮЛ.

2017-12-08 14:45    202.55.191.99
САмдан

Ийм боловсролгүй . ноён нуруугүй жудаггүй хүн Тагнуулын дарга хийж байсан гээд бодохоор Манай Ардчилагчид ямар хүмүүс байдгийг хараад ичэж байна Богдын лүндэнд/ Түрийний бөөснүүд төр барьж тоглох болно / гэсэн нь яасан үнэн байсан юм бэ?

2017-11-29 01:13    203.91.115.36
Хүн

Хурц бол Монголын төрийн өнөөгийн эмгэнэлт байдлын үнэн дүр төрх. Албан тушаал эрх ашгийн төлөө ичих нүүр элэг булчирхайгаа худалдаж байгаагийн тодоос тод жишээ.

2017-11-16 17:01    202.9.42.121
Зочин

УИХ үнэхээр арчаагүй байгааг харуулсан тод жишээ. Монголд хууль ёсны юм гэж нэг ч алга даа

2017-11-16 13:12    66.181.191.96

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Иерусалимыг Израйлийн нийслэл болгохыг хүлээн зөвшөөрсөн нь буруу шийдвэр

2017-12-11 17:01

Ц.Цогзолмаа: 2019 онд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ

2017-12-11 16:30

Бээжинд байгалийн хийн хоолой тавьж агаар цэвэршүүлэх төсөл хэрэгжинэ

2017-12-11 16:19

Г.Шархүү: Хууль байдаг бол Эрдэнэтийн ард түмэн О.Баасанхүүгийн нэрийг татмаар байна

2017-12-11 15:46

Биеийн тамир, спортын газар М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүллээ

2017-12-11 15:27

Н.Энхбаяр: МАНАН-гийн мөнгөөр хуурамч Дамбийжаа нар хуралдлаа

2017-12-11 15:11

Г.Хүрэлсүх: Гутал үйлдвэрлэлийг Италиас дутахгүй хөгжүүлэх боломжтой

2017-12-11 14:59

Монгол Ардын намд талархал илэрхийлэв

2017-12-11 14:54

1922 оноос хойш 36 мянган иргэн хэлмэгдсэн

2017-12-11 13:09

Сонгуулийн хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна

2017-12-11 13:04

"Исламын улс"-аас газар нутгаа бүрэн чөлөөлсөн Иракт цэргийн парад болжээ

2017-12-11 12:55

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын дэлхийн 2 дээд амжилт Гиннесийн номонд бичигдэхээр боллоо

2017-12-11 12:40

У.Мөнх-Эрдэнэ шилдэг боксчдын тэмцэээнд түрүүллээ

2017-12-11 11:37

Хүнд металлын хордлогод хэн өртөх эрсдэлтэй вэ

2017-12-11 11:28

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр, торгуулийг oнлайнаар төлөх боломж бүрдлээ

2017-12-11 10:55

Монголын Засгийн газар ялагдал хүлээв

2017-12-11 09:27

"Исламын улс"-д эзлэгдээд байсан бүх газрыг чөлөөллөө

2017-12-11 09:04

МУГТ О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэв

2017-12-11 08:55

Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм хүйтэн байна

2017-12-11 08:51

Монголын хэвлэл мэдээллийн салбарын оны шилдгүүд

2017-12-09 13:01