Японы сумогийн холбоо Харумафүжид шийтгэл оногдуулна

2017-11-15 16:30      ГэрэгМН

Японы сүмогийн холбооноос ёкозүна Харүмафүжид хамт барилддаг бөхдөө гэмтэл учруулсан хэргээр шийтгэл онооно. Шийтгэлийг энэ сарын тэмцээн дууссаны дараа оноох аж.

Сумогийн холбооны төлөөлөгчдийн хэлсэнээр Харүмафүжи 10 дугаар сарын 25-нд Таканоиваг шар айрагны шилээр толгой руу нь цохиж, гавлын ясыг нь гэмтээсэн байна.

Тэд бусад монгол бөхтэйгөө хамт наргиж байсан бөгөөд тэдний дунд ёкозүна Хакүхо М.Даваажаргал ч байсан гэнэ. Бөхчүүд Японы баруун хэсэгт орших Тоттори хотод сүмогийн холбооноос зохион байгуулсан үзүүлэх тоглолтод оролцож байсан аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх