У.Хүрэлсүх: Засгийн газар хотын бүх айлыг эрчим хүчээр хангана

2017-11-15 14:52      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.11.15/ “ДЦС-4” төрийн өмчит хувьцаат компанид ажиллалаа. Тус компани одоогоор 185 мянган тонн нүүрс, 64 тонн мазут нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэлээ үндсэнд нь хангаад дуусч байгаа гэдгээ Ерөнхий сайдад танилцууллаа.

Мөн Багануурын уурхайд нүүрсний өр төлбөргүй, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хувьд тухайн онд хэрэглэсэн нүүрсний төлбөрийг бүрэн төлсөн, 2001 оноос хуримтлагдсан өрийг 1,2 тэрбум төгрөгөөр бууруулж чаджээ.

Компанийн санхүүгийн байдал ч сайжирч, богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдэл буурсан байна. Засгийн газар эхний ээлжинд 21 мянган айл өрхийг эрчим хүчээр шат дараатай хангаж, энэ жил 68, ирэх жил 223 уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.

Ингэснээр утаа ялгаруулдаг 21 мянган яндан байхгүй болж, энэ хэрээр агаарын бохирдол ч буурна гэж тооцоолж байна. “XXI зуунд, улсынхаа нийслэлд гэрэл цахилгаангүй амьдардаг байж таарахгүй.

Манай Засгийн газар ойрын хоёр жилд Улаанбаатар хотын гэрэл цахилгаангүй байгаа 5000 орчим өрхийг эрчим хүчээр бүрэн хангана” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.

Улс орон тусгаар улс байхын тулд хүнсний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч, нефть, харилцаа холбоо, дэд бүтцийн салбараа хөгжүүлэх ёстой.

Эрчим хүч хэрэглэгчийн тоо жилд 7-8 хувиар нэмэгддэг бол эрчим хүчний үйлдвэрлэл 3-4 хувиар нэмэгдэж байна. Цаашид үйлдвэр олноор байгуулагдаж томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжих үед эрчим хүчний дутагдалд орох магадлалтай.

Иймээс Засгийн газар Шивээ-Овоо, Тавантолгой, Багануур, Чойбалсан хотын Дулааны цахилгаан станцыг барьж, “ДЦС-3”-ыг өргөтгөн “ДЦС-4”-ийн шинэчлэлд онцгой анхаарна гэлээ.

“ДЦС-4”-ийн хамгаалалтын зурвас, тэр дундаа байгууллагын хашаанд 20 орчим аж ахуйн нэгжид газар олгосон тухай мэдээлэл надад ирсэн. Улсын онц чухал обьектийн аюулгүй ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж байгаа энэ асуудлыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг салбарын сайдад үүрэг болгож байна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Цаашид төрийн ажилд сэтгэл гаргаж, сахилга, хариуцлага, дэг журамтай, уялдаа холбоотой ажиллахыг холбогдох яам, агентлаг, байгууллагын удирдлагад анхааруулав.

“ДЦС-4” компани улсын эрчим хүчний хэрэглээний 70, дулааны 60 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 1400 хүн ажилладаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Ашгүйдээ, хотод амьдардаг хэрнээ тог цахилгаангүй айл олон байдаг. Бүгд дулаантай болчихвол хотын утаа бага ч гэсэн хасагдана. Ерөнхий сайдын ажил хэрэг ахицтай байнадаа.

2017-11-15 15:21    122.201.20.157
bat

Hurelsuhiin zasag odo ajilaa sain hiih l uldlee hrn huviin us xonzongoop handaj baigaa uls turchid bitgii ajiliig gatsaagarai ard irgedee bodoh tsag ni bolson

2017-11-15 14:57    122.201.20.157

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23