Н.Түвшинбаярт "Чингис хаан" одон хүртээхээр боллоо

2017-11-15 12:14      ГэрэгМН

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн "Чингис хаан" одонг Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүртэх болсныг дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарлалаа.

Н.Түвшинбаяр нь Олимпийн хос медальтай. Бээжин-2008 оны олимпийн наадмын аварга, Лондон-2012 олимпийн наадмын мөнгөн медальт, Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт жудоч юм.

С.Баатар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх