Экологийн ул мөр гэж юу вэ

2017-11-15 09:59      ГэрэгМН

 

ӨӨРЧЛӨЛТИЙН ЖИМЭЭР

Хүн төрөлхтний оршин буй манай дэлхийн нийт гадаргын хэмжээ 51 тэрбум га бөгөөд үүний дөрөвний нэг буюу 12.7 тэрбум га нь биологийн үржим шимтэй газар, далай тэнгис ажээ. Өөрөөр хэлбэл, энэ 12.7 тэрбум га-д хүмүүс амьдарч,амьдралын хэрэгцээний нөөцөө мөн эндээс авдаг.  Бидний  хэрэгцээний хоол хүнс, хувцас хунар, шатахуун, түлш, орон байрны эх үүсвэр нь  байгалийн нөөц болох  ургамал, ой, амьтан, бичил биетэн, ус, агаар, ашигт малтмал гэдгийг бид бүгд мэддэг. Байгалийн нөөцөө ашиглаад зогсохгүй хэрэглээнээс гарсан хог хаягдлаа байгальдаа хаяж бохирдуулсаар ирсэн. Эндээс экологийн ул мөр хэмээх ойлголт гарч, хүн төрөлхтөн ул мөрөө тооцдог болоод байна.

ТОДОРХОЙЛОЛТ:

Хүний үйл ажиллагааны нөлөө буюу бидний хэрэглээ, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, түүнээс гарах хог хаягдлын хэмжээг биологийн үржил шимт газар нутгийн талбайн хэмжээнд харьцуулан тооцсон үзүүлэлтийг экологийн ул мөр гэнэ.

Экологийн ул мөрийг талбайн хэмжээгээр тооцож гаргадаг. Өнөөдөр дэлхийн хүн ам 7.4 тэрбум.

 Дэлхийн үржим шимт талбайн хэмжээ болох  12.7 тэрбум га газар нутгийг 7.4 тэрбум хүнд хуваахаар нэг хүний амьдралын хэрэгцээгээ хангах ёстой  талбайн хэмжээ ердөө  1.7 га.

Гэтэл хүмүүс  байгалийн нөөц баялгаа тасралтгүй хэрэглэж, улмаар бохирдуулсаар  ирсэн  учраас өнөөдөр дэлхийн нэг хүн дунджаар 2.6 га талбайн нөөц баялгийг хэрэглэж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Амьд ертөнцийн тайлан”-д тэмдэглэжээ.

Нэг хүн хэрэглэж буй нөөцийн 2.6 га-г эх дэлхийнхээ даацад харьцуулж тооцохоор бидэнд 1.5 дэлхий  хэрэгтэй гэсэн үг. Гэвч хүн төрөлхтөнд зориулсан өөр дэлхий бий болохгүй нь тодорхой бөгөөд өнөөгийн хүмүүс ирээдүй хойчийнхоо амьдрах орчинд сөрөг ул мөрөө үлдээж байна гэсэн үг. Нөгөө талаар хүн бүрт ногдож буй   1.7 га-гаас ч эх дэлхийн нөөцийг хүртэж чадахгүй, ядуу тарчиг хүмүүс хэдэн зуун саяулаа хүнд нөхцөлд  амьдарч байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн түвшингээсээ хамааран хүн төрөлхтний экологийн ул мөр нь янз бүр.

АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад, ОХУ гэсэн улсуудад дэлхийн хүн амын 13 орчим хувь нь оршин суудаг ч экологид үзүүлэх ул мөрийн 30 гаруй хувийг үлдээж байна.

Эдгээр орны аж үйлдвэрлэлийн хөгжил нь бусдаас илүү эрчим хүч, бусдаас илүү ус ашиглаж, бусдаас илүү хог хаягдал ялгаруулж байгаа учраас экологид илүү ул мөрөө үлдээж байна гэсэн үг. Харин  Хятад хүн амынхаа тоогоор экологийн нийт ул мөрийн 19 хувийг дангаараа үлдээдэг бол АНУ 13 хувийг үлдээж байна. Гэтэл бөмбөрцгийн нөгөө бөөрөнд байгаа  уух усгүй, хоол тэжээлийн дутагдалд орсон олон сая хүн  байгаль экологид ямар нэг ул мөр үлдээхгүй шахам атлаа ядуу тарчиг амьдарч байна. Тийм учраас хүн төрөлхтний  нэг хэсэг нь хэрэглээ, үйлдвэрлэлээ зохистой явуулах, нөгөө хэсэг нь амьдралын хэрэгцээгээ зохих ёсоор хангадаг байх шаардлага үүсч, тогтвортой хөгжлийн асуудлыг дэвшүүлсэн билээ.

МОНГОЛЧУУДЫН УЛ МӨР

Хэрэв дэлхийн бүх хүнийг Америкийн дундаж орлоготой иргэдтэй адил хэрэглээтэй болгоно гэвэл нийт хүн төрөлхтөнд  манай дэлхий шиг 4.1 дэлхийн нөөц баялаг шаардлагатай гэнэ. Харин бүх хүнийг монгол хүн шиг амьдруулна гэвэл 3.3 эх дэлхийн нөөц баялаг хэрэгтэй ажээ. Америк, Монголын амьдралын хэв маяг, хөгжлийн түвшин асар их ялгаатай атал монголчууд яагаад адил шахам ул мөрийг үлдээж байна вэ?

Монголчуудын нэг хүнд ногдох дундаж ул мөр 6.1 га бөгөөд үүний 66 хувь нь мал аж ахуйн бэлчээрийн доройтлоос үүдэлтэйг Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2014 оны Амьд байгалийн индексийн тайланд өгүүлсэн байна.

Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, газар нутгийн ихэнх нь цөлжсөн нь монголчуудын үлдээж буй экологийн сөрөг үр дагавар ажээ.

БОАЖЯ-наас эрхлэн гаргасан Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд өгүүлснээр, 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь  цөлжилтөд  өртөөд байгаа бөгөөд үүнээс их хэмжээгээр доройтсон газар нутаг 22.9 хувийг эзэлж байна.

Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны биологийн даац, чадавхи 50 жилийн хугацаанд 50 хувиар огцом буурчээ. Өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц төвшинд очсон  экологийн ул мөрөө бууруулахын тулд   малын тоо толгойн зохистой харьцааг барих, сүргийн бүтцээ сайжруулах, бэлчээр сэлгэн нүүдэллэдэг уламжлалт аргуудаа сэргээн дагах шаардлага бидэнд тулгарч байна.  Мэдээж эдгээр бодлого, арга хэмжээ нь малчдын амьжиргааг дэмжсэн байх ёстой бөгөөд байгаль орчиндоо халгүй атлаа  эдийн засаг нь хөгжсөн, нийгмийн асуудлууд нь шийдэгдсэн байж тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангах билээ.

УЛ МӨРИЙН НӨЛӨӨЛЛҮҮД

 Байгалийн баялгийн  хэтэрхий ашиглалт нь байгаль орчинд дараахь байдлаар нөлөөлдөг. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ой ашиглалт, загас агнуур, хот суурин газар  болон унаа, тээвэр, эрчим хүчний хэрэглээ нь гол нөлөөллүүдийг бий болгодог. Тухайлбал, Монгол орны хувьд мал аж ахуй  экологийн ул мөрийн гол нөлөөлөл болж байна.

Дэлхий нийтэд  ул мөрийн үзүүлэлтүүдээс хамгийн их хувийг дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд энэ нь нийт ул мөрийн 53 хувийг эзэлдэг.  

Малтмал түлшний хэрэглээнээс ялгардаг нүүрс төрөгчийн давхар ислийн дийлэнхийг хөгжингүй орнууд ялгаруулж, энэ хэрээр  экологийн ул мөр үлдээж байна.Хүн амын болон эдийн засгийн өсөлт, ул мөрийн хэмжээ зэрэг бүх зүйл яг энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд агаарын температур  хоёр хэмээр нэмэгдэж, биологийн төрөл зүйлийн 40 хувь нь устаж үгүй болох тооцоог эрдэмтэд гаргажээ. Нөхцөл байдал иймдээ тулбал хүн төрөлхтний үлэмж хэсэг  усны гачаалд нэрвэгдэж, усаар тэжээгддэг үр тарианы ургац муудан, наад зах нь хүнсний хомсдол нүүрлэх билээ. Бидний хэрэглээ хэдийчинээ тансаг ,үрэлгэн байна,  эх дэлхийдээ төдийчинээ дарамт үзүүлж байна гэсэн үг. Жишээ нь, нэг тонн цаас үйлдвэрлэхэд 17 ширхэг мод хэрэглэдэг. Гэтэл нэг модыг ургуулахад дор хаяж  10-15 жил   шаардагддаг. Харин бид цаасаа хэмнэдэг бил үү?

 Хүн өдөр тутамдаа  ямар ул мөр үлдээж буйг тооцоолон гаргадаг аргыг footprint calculator гэдэг бөгөөд  www.footprintcalculator.org  цахим хаягаар орж

экологийн ул мөрөө  тооцож үзэх боломжтой. Ирээдүй хойч үеэ эх дэлхийд амьдрах боломжийг үлдээхийн тулд өнөөгийн хүмүүс бид экологийн ул мөрөө бууруулах зайлшгүй шаардлагатай. Дэлхий нийт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу экологид үзүүлж буй ул мөрөө бууруулах алхмуудыг хийж байгаа боловч улс орон бүр харилцан адилгүй байна.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23