Элчин сайдаар томилогдсон хүмүүсийг яагаад явуулахгүй байгаа нь тодорно

2017-11-15 09:02      ГэрэгМН

Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн хаврын чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ, Япон, Канад, Швейцарь, Франц, ХБНГУ-д суух Элчин сайд нарыг эгүүлэн татаж, оронд нь АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр, Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн, ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат, Франц улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр, Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарь, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг томилуулсан.

Гэтэл энэхүү томилогдсон зургаан Элчин сайдаас ХБНГУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат л томилогдсон орондоо итгэмжлэх жуух бичгээ барьж, ажилдаа орсон бөгөөд бусад нь хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээж сууна.

Зарим нь тэднийг "Эх орондоо барьцаалагдсан Элчин сайд нар" ч гэдэг. Тэднийг яагаад явуулахгүй байгаа нь өнөөдөр тодорхой болно.

Энэ асуудлыг өнөөдөр Байнгын хороогоор хэлэлцэхээр болоод байна. Мөн Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн тайланг хэлэлцэнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх