Төрийн банкны шилдэг Картаар үйлчлэгч байгууллагууд шалгарлаа

2017-11-15 08:20      ГэрэгМН

Төрийн банк 2800-н картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Монгол Улсын хэмжээнд ашиглаж буй нийт 3.8 сая төлбөрийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай үзүүлдэг билээ.

Тэгвэл тус банк энэ сарын 10-нд Баянгол зочид буудалд картаар үйлчлэгч шилдэг байгууллагын төлөөллөө хүлээн авч “Талархлын өдөрлөг”-ийг зохион байгуулжээ.

Энэ жилийн Төрийн банкны картаар үйлчлүүлэгч байгууллагын шилдгүүдийн төлөөлөлд 200 байгууллага шалгарснаас шилдгийн шилдгээр Төрийн банкны Сансар тооцооны төвийн харилцагч “Очирваань” эмнэлэг тодорч, Индонезийн Бали арал руу хоёр ажилтнаа аялуулах эрхээр шагнуулжээ.

Харин удаах байрт Төрийн банкны Өмнөговь аймгийн Цогтцэций тооцооны төвийн харилцагч, “Гашуун Сухайт”-ын картаар үйлчлэгч байгууллага тодорч Солонгосын Чежү арал руу хоёр ажилтнаа аялуулах эрхээр, Ард бизнес төвийн харилцагч “Дүүхээ эцэс” компани Хятадын Бээжин хот руу хоёр ажилтнаа аялуулах эрхээр аялах эрхээр шагнуулсан байна.

Мөн Төрийн банкны МУИС тооцооны төвийн харилцагч, Эрдэнэ картаар үйлчлэгч байгууллагын хоёр ажилтан Улаан-Үүд явах эрхээр тус тус шагнуулжээ. Төрийн банк нь 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэгч Монгол Улсын топ дөрвөн банкны нэг юм.

Төрийн банкны харилцагчид банкинд дугаарлах шаардлагагүйгээр хүссэн үедээ картаараа бэлэн мөнгө авах, төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтойгоос гадна бэлэн мөнгөний эрсдэлээс найдвартай хамгаалагдах боломжтой.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23