Төсөв-2018: Сан, БСШУС, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар их наядаас дээш хөрөнгө зарцуулна

2017-11-14 17:23      ГэрэгМН

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны Төсвийн тухай хуулийг баталсан. Ирэх оны төсвийн нийт зарлага 9.6 их наяд, орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар оруулсан. 

Төсвийн нийт зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдэж байгаа хоёр их наяд нь урсгал зардалд зарцуулагдана гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тодотгосон.

Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцэж байгаа. Тэгвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээг дараахь байдлаар тусгасан байна.

-Ерөнхий сайд- 203.2 тэрбум төгрөг

-Шадар сайд- 137.7 тэрбум төгрөг

-ЗГХЭГ-ын дарга- 33.5 тэрбум төгрөг

-БОАЖ-ын сайд- 88.1 тэрбум төгрөг

-Гадаад хэргийн сайд- 71.7 тэрбум төгрөг

-Сангийн сайд- 6.3 их наяд төгрөг

-Барилга хот байгуулалтын сайд- 137.2 тэрбум төгрөг

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26.3 тэрбум төгрөг

-ХААХҮ-ийн сайд- 263.6 тэрбум төгрөг

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- 1.2 их наяд төгрөг

-Эрчим хүчний сайд- 166.4 тэрбум төгрөг

-Эрүүл мэндийн сайд- 766.3 тэрбум төгрөг

-Хууль зүй, дотоод хэргийн сайд- 63.6 тэрбум төгрөг

-Батлан хамгаалахын сайд- 237.6 тэрбум төгрөг

-БСШУС-ын сайд-1.6 их наяд төгрөг

-Зам тээвэр хөгжлийн сайд- 384.5 тэрбум төгрөг

-Ерөнхийлөгчийн Тамгын газар- 5.2 тэрбум төгрөг

-УИХ-ын дарга- 33.1 тэрбум төгрөг

-Үндсэн хуулийн цэц- 2,3 тэрбум төгрөг

-Улсын дээд шүүх- 3.9 тэрбум төгрөг захиран зарцууцахаар болоод байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх