Тамирчид, дасгалжуулагчдад олимпийн тэтгэлэгийг нь гардуулав

2017-11-14 15:40      ГэрэгМН

“Токио-2020” зуны олимпийн наадмын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдад тэтгэлэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр МҮОХ-ны хурлын танхимд боллоо.

Тус тэтгэлэгт чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, тэквондо гэсэн долоон төрөлд 17 тамирчин, дасгалжуулагчид хамрагдаад байгаа юм.

Чөлөөт бөхийн тамирчдаас тус хөтөлбөрт хамрагдаад буй дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, залуучуудын дэлхийн болон Азийн аварга ОУХМ А.Батцэцэг, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга гэсэн дөрвөн тамирчин, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт өнөөдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй МҮОХ-ын удирдлагууд тэтгэлгийг нь олголоо.

ОУОХ, МҮОХ, Спорт холбоо, тамирчдын хоорондын байгуулсан гэрээ ёсоор “Токио-2020” олимп хүртэл дөрвөн сар тутамд тамирчин, дасгалжуулагч нар тэтгэлэг хүртэх юм.

Эх сурвалж: МЧБХ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх