Төсөв-2018: Улсын хэмжээнд нийт 83 сургууль, 127 цэцэрлэг барина 

2017-11-14 15:02      ГэрэгМН

УИХ хуулийн хугацаандаа амжиж 2018 оны төсөв болон түүнийг дагалдах зарим хуулийн төслүүдийг баталлаа.

Монгол Улсын 2018 оны төсөв түүнийг дагалдсан “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийв.

Эдийн засгийн өсөлтийг 4,2 хувьд хүрнэ гэж тооцжээ

2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3,3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4,2 хувь байхаар төсөвт тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9,5 хувьд, 2018 онд найман хувьд хүрч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьж байгаа.

Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4,5 хувьд хүргэхээр тооцсон гэнэ. 2018 онд Монгол Улсын эдийн засгийг эрүүлжүүлэх, өр зээлийн дарамтыг бууруулах чиглэлд бодлогын шинжтэй хэд хэдэн арга хэмжээ авахаар төсөвт тусгасан байна.

Түүнд төсвийн алдагдлыг бууруулж, давсан орлого нэмэлт эх үүсвэрээр өрийн хэмжээг багасгах, үнэт цаасны арилжаанд гадаад дотоодын иргэн, компаниуд зэрэг бусад хөрөнгө оруулагчдын оролцох оролцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэн хүүг бууруулах, ингэснээр бизнес эрхлэгчдэд олгогдох зээлийн эх үүсвэрийн хүү буурах боломж нэмэгдэх, Засгийн газрын өндөр хүүтэй үнэт цаасны гаргалтыг бууруулан санхүү, мөнгөн хөрөнгө, өрийн удирдлагыг оновчтой болгох, төсвийн тогтвортой байдлын үндсэн үзүүлэлтүүдийн хэрэгжилтийг хангах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ татварын тогтвортой бодлогоор дэмжих, татварын тогтолцоог энгийн, ойлгомжтой, чирэгдэл багатай, тэгш шударга болгосноор эдийн засгийн өсөлтийг 4,2 хувьд хүргэх тооцооллыг төсөвт суулгасан байна.

Улсын хэмжээнд нийт 83 сургууль, 127 цэцэрлэг барина 

2018 онд боловсролын салбарт 1,6 их наяд төгрөг төсөвлөж, сурах, суралцах орчныг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжгүй болгох аж. Тиймээс улсын хэмжээнд нийт 82 сургууль шинээр баригдана.

Он дамнасан сургууль, дотуур байр, цэцэрлэгийн барилгыг барьж дуусгах төсвийг 2018 онд олгоно. Улсын хэмжээнд нийт 127 цэцэрлэг баригдана. Оюутны боловсролын зээлийг арилжааны банкаар бус Боловсролын зээлийн сангаар дамжуулан чирэгдэл багатай, эргэн төлөх хугацаа урт, зээлийг 37 мянган оюутанд олгохоор төсөвт суулгасан гэлээ.

Тэтгэвэр дунджаар найман хувиар нэмэгдэнэ

Эрүүл мэндийн салбарт 2018 онд 893,1 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримталсан талаар Сангийн сайд онцолсон.

Эрүүл мэндийн даатгалыг ЭМЯ-нд шилжүүлж, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд цуглуулахаар төлөвлөжээ.

Мөн ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бөгөөд нийт 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ.

Дунджаар найман хувь хүртэл нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гаргажээ. Гэхдээ тэтгэвэр шат дараатай нэмэх, нэг дор нэмэх зэрэг асуудлыг Засгийн газар тогтоох аж. Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 44.6 тэрбумыг тэтгэврийн санд шилжүүлэх юм байна.

Мөн “Цалинтай ээж” хөтөлбөр, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 төгрөг олгохоор нийт 72,8 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцжээ.

Аймаг бүрд долоон тэрбум төгрөг олгоно 

Орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг асуудлаа тулгамдаж буй орон нутгийн удирдлага өөрөө бие даан шийдвэрлэж, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилт тавьжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн хөрөнгө оруулалт: Нэг аймаг дунджаар долоон тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбумд хүрнэ.

Аймгийн удирдлага, ИТХ-ын хурлаар энэ мөнгөний зарцуулалтыг тогтоож өгөх аж. Сангийн яам төсөв боловсруулах хугацаанд аймаг, орон нутгаас санал авч, ямар төслүүдэд хөрөнгө оруулах талаар судалгааг хийжээ.

2018 оны төсөвт экспортын гол бүтээгдэхүүний нэг болох түүхий нүүрсний үнийг 60 ам.доллар, угаасан бол 100 ам.доллар гэж үзэн орлогоо тооцсон байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23