Сураггүй алга болсон охиныг эрэн хайх ажил Эрээнд явагдаагүй гэжээ

2017-11-14 14:51      ГэрэгМН

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг гэх охин сураггүй алга болоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ сарын 2-ны өдөр найман настай охин сургуульдаа явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсноос хойш 12 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн сэжүүр гараагүй байна.

Үүнтэй холбогдуулан, ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал мэдээлэл хийж “Замын-Үүд дэх цагдаагийн хэлтсээс БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол Улсын консулийн газарт хүсэлт явуулсны дагуу Эрээн хотын холбогдох байгууллагууд хууль, журмын дагуу эрэн хайх ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өгч байсан.

Тэгвэл  zaluu.com сайтын сурвалжлах баг Охиныг эрэн хайх эрлийн ажиллагаа хэрхэн явагдаж байгааг сурвалжлахаар Эрээн хотод очиход Эрээн хотод охиныг эрж хайж байгаа гэх ямар ч шинж байхгүй оршин суугчид болон цагдаагийн албан хаагчдаас энэ талаар тодруулахад, “Хүүхэд алга болсон талаар сонсоогүй, мэдэхгүй байна. Хэрэв хүн хайж байсан бол ядаж л гудамж талбайд зурагт хуудас наасан байх ёстой. Тийм зүйл байхгүй” гэжээ.

Сурвалжлах баг БНХАУ-ын Эрээн хот дахь Монгол улсын дэд консул Г.Төмөрбаатартай уулзахад ч "Охиныг эрэн хайж байгаа гэх ямар ч мэдээлэл ирээгүй" гэжээ. "Дорноговь аймгийн цагдаагийн хэлтсээс манайд ямар нэгэн албан бичиг ирээгүй. Ирлээ гээд бид нар өөрсдөө бие даагаад эрэн сурвалжлах ажиллагаа хийдэг байгууллага биш. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийсэн хүн нь буруу ойлгоод буруу ярьсан байж магадгүй. Магадгүй Замын-Үүдэд суугаа БНХАУ-ын Ерөнхий Консулын газарт эрэн сурвалжлах ажиллагаан дээр туслалцаа үзүүлээч гэсэн албан бичиг хүргүүлсэн байхыг үгүйсгэхгүй" гэжээ.

Эндээс харахад Эрээн дахь нөхцөл байдал болоод ЦЕГ-аас өгсөн мэдээлэл ийнхүү зөрчилдөөд байгаа аж.

Эх сурвалж:zaluu.com 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23