В.Путин: ОХУ, Туркийн харилцаа бараг бүрэн сэргэсэн

2017-11-14 13:39      ГэрэгМН

Оросын Сочи хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Путиний урилгаар Туркийн ерөнхийлөгч Эрдоган ажлын айлчлал хийлээ.

Путин Эрдогантай уулзахдаа "ОХУ, Туркийн харилцаа бараг бүрэн сэргээд байна" гэж хэлсэн байна. Путин "ОХУ, Туркийн худалдаа 2016 онд буурсан ч энэ оны эхний 8, 9 сард 1/3 хувиар өсөн нэмэгдлээ. Хоёр орон бүс нутгийн болон олон улсын асуудлаар хамтран ажиллаж байна" гэжээ.

Эрдоган "Турк, ОХУ хоёр орны улс төр, цэргийн болон худалдааны салбарын харилцаа улам бүр нягтарч, хоёр орны дээд хэмжээний хэлхээ холбоо улам олширч байна. Уулзалтаас гадна хоёр орны удирдагчид байнга утсаар ярьж байна" гэжээ.

Турк улс 2015 оны 11-р сард Турк, Сирийн хилд үүрэг гүйцэтгэж байсан Оросын байлдааны онгоцыг буудаж унагааснаас болж ОХУ 2016 оны 1-р сард Туркт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт зэрэг эдийн засгийн хориг тавьсан юм.

2016 оны 6-р сард Эрдоган Оросын байлдааны онгоцыг буудаж унагаасан хэрэгт холбогдуулан Путинаас уучлал гуйснаас хойш хоёр орны харилцаа сэргэж, Оросын тал хоригуудаа цуцалж эхэлсэн билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

ОУВС:2018, 2019 онд дэлхийн эдийн засаг 3.9 хувьд хүрч 0,2 нэгжээр өснө

2018-01-23 17:28

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн гүйцэтгэх захиралыг хүлээн авч уулзав

2018-01-23 17:06

Ерөнхийлөгч зүүн аймгуудад ажиллаж, хотод хийсэн уулзалтаа үргэлжлүүлнэ

2018-01-23 16:54

Газын зурвасын бүх худалдаачид Израилийн хоригийн эсрэг ажил хаяв

2018-01-23 16:10

Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаарх гомдол, хүсэлтийг цэцэд дахин гаргажээ

2018-01-23 16:03

Италийн цагдаа нар "Каморра" мафийн 45 гишүүнийг баривчилжээ

2018-01-23 15:55

"АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна" зэрэг хуурамч зараас сэрэмжлүүллээ

2018-01-23 15:25

Жюү жицүгийн Ази тивийн анхны нээлттэй тэмцээн эхлэхэд 4 хоног үлдлээ

2018-01-23 15:20

Д.Мөнхтөр: Үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн

2018-01-23 15:10

Шатрын УАШТ-ий аваргууд тодорлоо

2018-01-23 14:42

Р.Содхүү: Паспорт долоо хоногийн дотор гарч байгаа

2018-01-23 13:51

Монгол Улс, Оросын "УАЗ" машиныг худалдан авалтаар тэргүүлжээ

2018-01-23 12:34

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллахыг уриалав

2018-01-23 12:07

Төрийн өмчит компаниудын удирдлагуудад албан даалгавар өглөө

2018-01-23 12:03

М.Оюунчимэг: Газрын алба сайн ажилласан бол олон хүн цуглахгүй

2018-01-23 11:14

Дональд Трамп түр буюу завсрын төсөвт гарын үсэг зурлаа

2018-01-23 10:56

"Пёнчан 2018" олимпод Монголын цаначид оролцоно

2018-01-23 10:36

Оюутолгойд визний зөрчилтэй 40 орчим гадаад иргэн ажиллаж байсныг албадан гаргажээ

2018-01-23 10:27

Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг бууруулна

2018-01-23 10:20

БНХАУ, АНУ-ыг "Хүйтэн дайн"-ы үеийн сэтгэхүйгээсээ гарахыг хүслээ

2018-01-23 09:33