"Залуу мөрдөгчид" МУСК 11 сарын 15-нд нээлтээ хийнэ

2017-11-14 12:55      ГэрэгМН

2017 оныг байлдан дагуулсан, үзэгчдийн сэтгэлд нийцсэн уран бүтээл бол "Про стар" филмийн "Сайн аав" уран сайхны кино гэж дуу нэгтэй хүн бүр хэлнэ.

Тэгвэл "Сайн аав" киноны уран бүтээлчид буюу "Про стар" филмийн уран бүтээлчид 11-р сарын 15-нд цоо шинэ уран бүтээлээр үзэгч та бүхэнтэйгээ учран золгох аж.

Уг бүтээл нь "Залуу мөрдөгчид" адал явдалт кино нэртэйгээр алдарай бяцхан хүүхдүүдэд маань үзэх юмгүй боллоо гэж кино шүүмжлэгч, алтан үеийхний жинхэнэ хүлээлт болж байгаа юм.

Хүүхдүүдэд сургамжтай, үлгэр дуурайлал үзүүлэхүйц киног бүтээж байна гэж уран бүтээлчид нь ам гарч байсан удаатай. Уг киноны продюсераар"Про стар" филмийн захирал С. Чулуунтогтох ажилласан бол найруулагчаар нь "Сайн аав" киноны зохиолч,найруулагч С. Бүжин гэх бүсгүй ажиллаж, МУГЖ: Н.Нэргүйбаатар, МУСТА: Ж. Буянтөгс нар болон Сайн аав киноны Д. Амаржаргал, гол дүрийн Д. Энхжин, Б. Хачиун,Э.Индра мөн Жүжигчин Д. Энхбат нараас гадна олон чадварлаг шинэ залуу жүжигчид тоглосон байна.

"Залуу мөрдөгчид" МУСК-ыг хийх болсон гол зорилго, шалгааныг ноён С. Чулуунтогтохоос тодоруулбал: Монголд өнөөдөр хүүхдийн хүмүүжилд нөлөөлхүйц агуулга бүрэн утгаараа хараахан хийгдэж чадахгүй байна.

Учир нь хүүхдийн кино төдийлөн ашиггүй байдаг учир ихэнх кино компани, продюсерууд төдийлөн эрсдэлтэй гэж үзэж уг төрөл жаанарын кино ховор хийдэггүй юм.

Харин хэн хүүхдийн кино, хүүхдийн уран бүтээл рүү орж байна вэ гэвэл хүүхдүүдийнхээ ирээдүйд нь санаа зовсон, тэдэнд ямар нэгэн байдлаар дэмжлэг тусалцаа, боловсролыг нь дээшлүүлчих юмсан гэсэн чин эрмэлзэлтэй хүмүүс л үүнийг бүтээж байна.

Манай баг хамт олон тэдний л адил. "Залуу мөрдөгчид" МУСК маань олон хүүхдүүдэд хэрхэн зөв нөхөрлөх, аливаа асуудлыг ул суурьтай яаж шийдвэрлэх, дэл сул ярианд итгэх нь ямар үр дагвартай байдаг, харилцааны соёлын талаарх, мөн цаашид хэрхэн хувь хүн болон хүмүүжих зэрэг олон ач тустай кино болсон.

Цөөн үгээр хэлбэл кино урлагаар дамжуулан хүүхдийн хүмүүжилд, сэтгэхүйд яаж нөлөөлж болдогийг харуулах зорилготой. Бид киногоо БСШУСЯ-ны Сайд удирдах албан тушуултай хүмүүс үзэж энэ тал дээр цаашид анхааран ажиллаасай гэж хүсэж байгаа.

Тиймээс бид киноныхоо нээлтийн урилгаа илгээнэ гэж бодож байна. Мөн тэрээр бидний хийсэн бүтээлийг эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт ирж үзээрэй. Хүүхдүүдэд тань юу дутагдаж байгааг та энэ киноноос мэдрэх болно гэсэн юм.

Ингээд "Залуу Мөрдөгчид" Албан Ёсны Трэйлэр хүргэж байна




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23