Байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэлээ

2017-11-14 11:44      ГэрэгМН

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргааны дарга оролцсон юм.

Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдээд “Байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй хэрнээ олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл түгээдэг иргэдийн асуудлыг техник технологийн хүчээр шийдэх ёстой” хэмээсэн юм.

Тодруулбал, байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг онцолсон юм.

Уулзалтын төгсгөлд тэрбээр “Мэдээж энэ бүхнийг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилтын асуудал тулгамдах ч олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран байгаль хамгаалагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх эхлэлийг тавихын төлөө ажиллана, харин та бүхнийгээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дундаас Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга газар нутгийн хэмжээг нь тэлэх асуудалд анхаарал хандуулж, энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлуулж өгөхийг хүссэн. Мөн Их богдын тусгай хамгаалалттай газрын дарга захиргааны байртай болгож өгөх санал тавьж байлаа.

Уулзалтын дараа Н.Цэрэнбат сайд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа захиргаадын дарга нарын асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23