С.Бямбацогт гэгч шинэ баарныхаа нээлтийг хийсэн шөнөө танхайрч, сэлэм эргүүлжээ

2017-11-14 10:11      ГэрэгМН

Өнгөрсөн Ням гарагийн шөнө Баянгол дүүргийн I хороонд байрлах “Castle” баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан бичлэг цацагдсан билээ.

Энэ үйл явдал өрнөх үед баарны хамгаалагчид цагдаад дуудлага өгсөн гэх бөгөөд цагдаа нарыг ирэхээс өмнө тэд зугтсан байна. Улмаар өглөө 06.00 цагийн үед Баянзүрх дүүргийн XI хороонд байрлах “Ривер бич” гэх амралтын газрын үүдэнд дахин зодолдож, хоёр хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар бичлэг дээрх сэлэм эргүүлж буй залуу нь нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт ажээ.

Тэрбээр энэ сарын 11-ний орой өөрийн “Arigu lounge art” шөнийн клубийнхээ нээлтийг хийсэн байна. Түүнчлэн танхайрсан залуусыг мөрийтэй тоглоомоос болж маргалдсан талаар цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээлэв.

Тэдэнд хэрэг үүсгэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс болон Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23