Банкнаас бусад санхүүгийн салбар бүр өсөлттэй ажиллажээ

2017-11-14 10:04      ГэрэгМН

Санхүүгийн Зохицуулах Хороо өчигдөр /11.13/ хэвлэлийн бага хурал зарлаж, банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны III улирлын санхүүгийн болон бусад статистик үзүүлэлтийг тоймлон мэдээллээ.

Хэвлэлийн бага хурлыг Хорооны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун удирдан явуулсан бөгөөд Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хадгаламж, зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар оролцов.

Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өсжээ. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 695.4 тэрбум төгрөгөөр өсөж 2 083.1 тэрбум төгрөгт хүрсэн бол даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өссөн байна.

ҮЦК-уудын нийт хөрөнгө 18.4 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар өсөж 89.8 тэрбум төгрөг, үйл ажиллагааны орлого 2 тэрбум буюу 57 хувиар өсөж 5.5 тэрбум төгрөг болсон ба 1.4 тэрбум төгрөг (227%-ийн өсөлт үзүүлсэн)-ийн ашигтай ажиллалаа.

Даатгалын нийт хураамжийн орлого 29 хувиар өсөж, 114.6 тэрбум төгрөгт хүрэв. Харин нөхөн төлбөрийн зардал 32.4 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 28.3 хувийг эзлэв.

Нийт цэвэр ашгийн хэмжээ 10.2 тэрбум төгрөг байна. ХЗХ-дын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеэс 31.2 хувиар, өнгөрсөн улирлаас 10 хувиар өссөн 142.7 тэрбум төгрөгт болсон бол ББСБ-уудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 25.1 хувиар өсөж 906 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 20 хувийг зээлийн өсөлт бүрдүүлсэн байна.

Мөн өөрийн хөрөнгө 35 хувиар өсөн 716.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд өсөлтийн 32.8 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. ББСБ-ын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөг болсон бөгөөд сарын жигнэсэн дундаж хүү 3.4 хувь болж өмнөх оны мөн үеийнхээс 0.8 пүнктээр буурчээ.

Түүнчлэн, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжигдсан хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 150.6 тэрбум төгрөг буюу 260 хувиар харин арилжигдсан үнэт цаасны тоо 5.7 сая ширхэг буюу 86 хувиар тус тус өсчээ. ҮЦТХТ ХХК д бүртгэлтэй нийт 893,646 данс, 140,882 холболтын данс бүртгэлтэй байна.

Эдгээрийн 888,879 нь дотоодын иргэн, 1,994 нь гадаадын иргэн, 2,591 нь дотоодын аж ахуйн нэгж, 182 нь гадаад аж ахуйн нэгжийн данс байна. Харин үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 318 ХК-ийн 1,4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 22,245,285,497 ширхэг үнэт цаас хадгалагдаж байна. Мөн, хөдөө аж ахуйн биржээр нийт 68.1 тэрбум төгрөгийн түүхий эд, материал арилжаалагджээ.

Эх сурвалж: СЗХ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23