Харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр буюу Сайншандын төмөр зам

2017-11-13 12:51      ГэрэгМН

Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхийлөгчийн удаа дараагийн хоригийг хэлэлцсэн. Тэдгээр хоригийг УИХ хүлээж авахгүй хэмээх шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ талаар тайлбар өгөхдөө дараах асуудлыг мэдэгдлээ.

Ерөнхийлөгч түүний Тамгын газар Монгол улсыг хөгжүүлэх төслүүдээс эдүгээ хоёр л төсөлд ач холбогдол өгч байгаа аж.

Тэр нь З.Энхболдын хэлснээр “Монгол Улс зэс хайлуулах үйлдвэр, Сайншандын төмөр замаа яаралтай барих хэрэгтэй. Энэ хоёр том төслийг бүтээн байгуулахгүй бол дахин валютын зээл авсаар байх болно. Учир нь Оюу толгой жил бүр 20 тонн алтыг 50 жилийн турш олборлоно.

Нэг үгээр хэлбэл 1000 тонн алт олборлоно гэсэн үг. Энэ алтыг Монголбанк худалдаж авах гэрээтэй тул Монголд үлдэж эдийн засагт нэмэр болно. Ингэхийн тулд зэс хайлуулах үйлдвэр бидэнд зайлшгүй шаардлагатай. Үйлдвэрээ байгуулснаар бид жил бүр 800 сая ам.долларыг Монголдоо үлдээнэ.

Сайншандын төмөр замаа барихгүй бол болохгүй. Бидэнд одоогоор коксжих нүүрсээ экспортлоход Хятадаас өөр ямар ч сонголт байхгүй. Ерөнхийлөгч Баттулгын Владивостокт хийсэн ажлын айлчлалаар Оросын талтай транзит гэрээг эцэслэж тарифаа 25 жилээр тохирсон.

Энэ хоёр дахь гарцаа ашиглахын тулд Сайншандын төмөр зам хэрэгтэй. Манай нүүрс далайн боомт хүрч байж бусад орон руу экспортлох боломжтой болно. Одоо манай улс Хятад руу нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар экспортлодог.

Гэтэл олон улсын зах зээл дээрх ханш нь 220 ам.доллар, зөрүү нь 150 ам.доллар байгаа биз. Бид төмөр замаа барьчихвал жилдээ 10 сая тонн нийт 1.5 тэрбум ам.долларыг уг зөрүүнээс олно.

Төмөр замаа барьж чадаагүйн улмаас бид жил бүр Чингис бондын хэмжээний 1.5 тэрбум ам.долларыг Хятадад зүгээр бэлэглэж байна. Сайншандын төмөр зам ашиглалтад ороод манай нүүрс Владивосток хүрч байж Хятад биднээс олон улсын зах зээлийн ханшаар нүүрсээ авна шүү дээ. Бид энэ хоёрхон бүтээн байгуулалтыг хийж чадвал ОУВС-гаас зээл аваад байх шаардлагагүй болно” гэсэн.

Тэгвэл Монгол улсын УУХҮЯ-ны мэргэжлийн хүмүүс энэ талаар дараах зүйлсийг өгүүлсэн. Тэд төмөр замын талаар арай өөрийг өгүүлж байна.

Тухайлахад УУХҮЯ-ны газрын дарга Ж.Ганбаатар гэхэд “Шарын голоос Улаанбаатар руу төмөр замаар 1 тн нүүрс тээвэрлэхэд 3800 төгрөг. Дэд бүтэцтэй учир хямд зардлаар тээврээ хийж байна. Гэтэл Таван Толгойгоос урагш авто замаар нүүрс тээвэрлэхэд 50 гаран мянган төгрөгөөр нэг тонн нүүрсээ тээвэрлэж байна. Тиймээс төмөр замаа барих нь үнэхээр чухал байна” гэж байлаа.

Шивээ-Овоогийн уурхай Улаанбаатар хотоос зүүн урагшаа 265 километрт оршдог бол Тавантолгой-Гашуунсухайтын боомтын хооронд 267 километр зай бий. Ийнхүү бараг ижил зайд нүүрсний тээвэрлэлт 15-16 дахин үнэтэй байгаа хэрэг юм.

Нарийн царигтай төмөр зам бариулахгүй улстөржүүлсэн нөхдүүд Тавантолгойгоос-Сайншанд хүртэл 456 км, цаашлаад Сайншандаас Баруун урт хүртэл 430 км, Хөөт – Чойбалсан – Эрээн цавын 620 км гээд нийт 1500 гаруй км төмөр зам тавиад ОХУ-ын Транс сибирийн төмөр замтай холбох үлгэрээ ярьсаар л.

Энэ хооронд нүүрсний үнэ хэд өсч хэд буурлаа. 267 км ццашлаад Тянжинь боомт хүртэл 1000 гаруй гээд 1300 км төмөр замаар нүүрсээ тээвэрлэх, 5000 км тээвэрлэж Владивостокийн Находка хүргээд 220 ам доллараар нүүрс зарах аль нь үлгэр вэ. Ингээд үзэхээр яалт ч үгүй л хол зам нь үлгэр байлтай.

Ноён З.Энхболд нарынхаар уурхайн аман дээрээ 70 ам.доллараар өгч байгаа нь хямд 5000 км хол тээж аваачаад 220-оор өгөх нь үнэтэй тэр дундаас 150 ам.долларын ашиг гарна гэх нь инээдтэй.

265 км-т нэг тонн нүүрс 3800 төг-өөр тээвэрлэдэг бол 5000 км замд 80 гаруй мянгаар тээвэрлэнэ биз дээ. Тэгээд Оросууд төмөр замаараа манай нүүрсийг 10-20 сая тонноор нь зүгээр тээвэрлүүлээд суух уу. Ингээд тооцохоор Находкад хүргээд ашиг гарах болов уу.

1500 км төмөр замаа ямар хөрөнгөөр хэдийд барьж дуусгах юм. Төмөр замаа бариад дуустал Оросууд манай нүүрсийг төмөр замаараа зөөлгөх хэвээрээ байх уу, цаашлаад нүүрсний үнэ 220 ам.доллар байсаар байх уу гээд асуулт олон байна.

Ийм маягаар л тархи угаасаар ирсэн. Одоо ч үргэлжлүүлж байгаа нь энэ. “Үүнийг л харганын ноос түүж эсгий хийх” гэдэг юм.

Ийм үлгэрт итгэж суухаар Засгийн газар Тавантолгойгоос Гашуунсухайтын 267 км-т тавих төмөр замаа л нэн яаралтай тавих хэрэгтэй. Энэ замаа барих хоорондоо нүүрс угаах, кокс боловсруулах үйлдвэрүүдээ барьж, баяжуулсан нүүрсээ хангалттай зөөх юм бол дараа дараагийн төмөр замаа барих боломж нөхцөл нээгдэнэ.

Г.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

УИХ ЗГ, ХҮРЭЛСҮХ ЧИ ТЭНЭГТЭЭД БАЙЛГҮЙ эдийн засгийн хөгжлийн үр шимийг ард иргэддээ шударгаар хуваарил.. тогтвортой ажлын байр бий БОЛГО, айл өрх бүрийг орон сууцТАЙ болго, эрүүл мэнд, боловсролын чанар, амьдрах орчныг дэлхийн түвшинд аваач бодит өөрчлөлт ХИЙ.. хөгжлийн үр шимийг ард иргэддээ хүртээ.. УИХ ,ЗГ, МАН- хувийн шуналтай, тодорхойлсон зарчимгүй, зорилгодоо үнэнч биш, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндсийг тавихын төлөө ажилладаггүй АМИА БОДСОН ШААРНУУД.. хамгийн чадвартай хүмүүсийг сайд, удирдах албан тушаалд ТОМИЛООГҮЙ, мэдлэг чадварыг дээдлэх зарчмыг нийтийн албанд тууштай хэрэгжүүЛЭЭГҮЙ.. ХҮРЭЛСҮХ Чи аливаа асуудалд өнгөц хандаж, богино хугацааны улс төрийн ашиг хонжоо олох, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлж ажиллаад байна.. НААД ХОГИЙН ШААРНУУДАА ТӨРӨӨС ЗАЙЛУУЛ..үндэсний эрх ашиг, ард иргэдийн эрх ашиг, урт хугацааны, тогтвортой хөгжлийг чухалчлахгүй байна.. Хүрэлсүх чи тэнэгтээд байлгүй ядуу буурай байдлаас гаргахын тулд хамгийн түрүүнд эдийн засгаа шинэчлэх сайжруулах арга хэмжээ ав..Өнөөдөр Монголд өөдтэй явж байгаа хувийн үйлдвэр алга.. архи,тамхи, уул уурхай аж үйлдвэр, бүтээн байгуулалтын шинж чанар алга..төрийн удирдлагатай үндэстний капитализмыг явуулах санаачлага, хөтөлбөрийг боловсруул.. хэрэгжүүл.. Үндэстний томоохон корпорацуудыг байгуул.. иргэн бүрийг баталгаатай хангалуун амьдралтай болгох зорилтЫГ шийд.. эдийн засгаас олсон ашиг орлогоо үрэн таран хийлгүй, хавтгайруулан тараалгүй, авлигалд зориулалгүйгээр улс орны ирээдүй сайн сайхны төлөө зарцуул..ард түмэнд өнөөдөр өмсөх хувцас, орох орон, идэх хоол, маргааш боловсрол мэргэжил хэрэгтэй гэдгийг олж хар.. энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа хийж, ажлын байр орон сууцны хөтөлбөрүүдийг маш хурдан хэрэгжүүл.. “Монгол хүн 2020” “Үндэстний хөгжлийн цогц бодлого”, АЛБАН ДААЛГАВАР гэх мэт ямар ч мэдлэг дээр тулгуурлаагүй ирээдүйг хараагүй тэнэг тэнэг төлөвлөгөөнүүдээ боль.Е.Сайдын халаа хэзээ ч эргэлзээтэйгээр гарч ирж болохгүй.

2017-11-15 10:46    202.9.42.216
зочин

Гөлийсөн хар новш минь танайхан асар их мөнгө үрж идээ биз дээ.2012-2016 онуудад хийж байхгүй яасан юм.Төмөгзамын олон тэр бум төгрөг идсэн ерөнхийлөгчөөсөө тэр мөнгийг нь гаргуулж сайншандын төмөр замаа бариул таарсан хоёр аар шуудайнууд хоёр хар хулгайч шүү та хоёр

2017-11-13 14:13    103.26.195.142

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

МАН-ын даргаар У.Хүрэлсүх 63.1 хувийн саналаар сонгогдлоо

2017-11-21 20:12

ОХУ-аас 400 мянган тонн өвс, малын тэжээл импортолно

2017-11-21 17:26

2017 онд дэлхийн ажилгүй залуусын тоо 70.9 саяд хүрч, нийт залуусын 13.1 хувийг болжээ

2017-11-21 17:14

МАН-ын даргыг сонгох санал хураалт болж байна

2017-11-21 16:42

АНУ-ын Сангийн яам Иранд шинэ хориг арга хэмжээ авахаа зарлалаа

2017-11-21 16:38

У.Хүрэлсүх: Дахиж муудалцаж, хуваагдалгүйгээр төрийн ажлаа үргэлжлүүлье

2017-11-21 15:59

Д.Хаянхирваа: Би сонгогдвол 60 тэрбумын асуудлаас намынхаа нэрийг цэвэрлэнэ

2017-11-21 15:54

СҮРЬЕЭ өвчин ДЭЛХИЙ нийтийн өмнө ТУЛГАМДСАН асуудал болж байна

2017-11-21 15:43

У.Хүрэлсүх, Д.Хаянхирваа нарыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

2017-11-21 14:34

МАН-аас Г.Майцэцэгт өгсөн хариу

2017-11-21 13:51

“Болор цом-35” Говь-Алтай аймагт болно

2017-11-21 13:31

Намгүй болсон О.Баасанхүү хаачих вэ

2017-11-21 13:17

Дуучин Ч.Бат-эрдэнэ Э.Оюумаа хоёр дахин хамт тайзан дээр гарах уу

2017-11-21 13:13

Африкийн цагаачдыг боол болгон худалдаж байгааг зогсоохыг уриаллаа

2017-11-21 12:52

Ц.Цогзолмаа БНСУ-ын хөдөлмөрийн сайдтай уулзлаа

2017-11-21 12:49

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог 369 болгон нэмлээ

2017-11-21 12:17

Оросоос аргаль, угалз нүүдэллэн орж иржээ

2017-11-21 12:06

Залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2017-11-21 11:52

Төрийн өмчит компаниудын 60 хувь нь ашигтай ажиллажээ

2017-11-21 11:47

МАН-ын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь заавал эмэгтэйчүүд байна

2017-11-21 11:23