Сэлэм эргүүлж танхайрсан залуус шалгагдаж байна

2017-11-13 12:41      ГэрэгМН

Мөрийтэй тоглоомноос болж маргалдсан найман залууд хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэд арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ.

30-40 насны найман залуу хоорондоо зодолдохдоо нэр бүхий нэг этгээд нь сэлэм эргүүлж танхайрсан нь дээрх газруудын хяналтын камерт бичигдсэн байна.

Одоогоор хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст тус тусад нь шалгаж гэмт этгээдүүдээс байцаалт авч эхэлжээ.

Нийт найман хүнээс хоёр нь бэртэж эмнэлэгт хүргэгдсэн бол үлдсэн зургаан этгээдээс хоёрыг нь цагдаа нар барьж чадаагүй, эрэн сурвалжилж байна.

Зодоон болсон үеийн доорх бичлэг нь зөвхөн 'Castle' диско баарны үүдний камерынх юм байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
40000-тын хүүхэд

Ардын намын журамт цэрэг сэлэм Тогмидын сүнс, сэлэм Бямбаа гээч тодорч байгаа юм байна даа!

2017-11-14 13:36    66.181.160.41
Сс

Монголчууд улам л доошоо ороод байх юм даа.

2017-11-14 03:20    202.9.42.183
zochin

bichleg hurdan ustgaj ba shuu

2017-11-14 00:04    94.25.228.195
Тулга

Юу л болоод байна даа миний монголчууд

2017-11-13 23:06    112.72.11.103
ИРГЭН

ХУУЛЬ ХАТУУ ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ .МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН АРД ХАР ТАМХИ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ.ОЛОН НИЙТИЙН ГАЗАР ОНЦ НОЦТОЙГООР ТАНХАЙРСАН ЭРҮҮГИЙН ХҮНД ЯЛ ОНОГДОХ УЧИРТАЙ..ТОЛГОЙГ ИЛЖ БОЛОХГҮЙ.ЭС ТЭГВЭЭС НИЙГМИЙН СЭТГЭЛЗҮЙД БУРУУ МЕССЕЖ ӨГНӨ.

2017-11-13 22:06    66.249.82.218
маа

Ардын нам ардын засаг мандтугай. мөнгөтэй хүн яан уу та нарт хамаагүй за

2017-11-13 18:49    139.5.216.13
dund huruu

ene odoo zodoon uu... niilj negniigee balbah gedeg l ene bh... kkkk ter gahai tolgoitoi oligtoihon selemdeed ogch chadahgyi l bna shdee... syriig yzyyleed bgaa yum yy...

2017-11-13 17:40    66.181.187.11
би

одоо эд нар чинь би зодолдоогүй ш дэээ ахаа, би орой гэрээсээ гардаггүй, олон хүнтэй газар явдаггүй ш дээ ахаа намайг явуулчээч гээд сууж бгаа даааа

2017-11-13 15:49    103.9.90.98
mongol

Далчигар Бямбаа мөн л байна. Нийслэлийн МАН-ын дэд дарга Мөнхчулууны дүү. Ер нь МАН боловсон хүчин маш муу юм байна гэдгийг ойлгосон. Мөнхчулуун чинь өөрийнхөө дүү баахан танхай залуучуудыг цуглуулаад хамгаалтын компани байгуулчихсан энд тэндхийн бааранд хүн зодоод явж байдаг байсан ш дээ. Ахад нь хариуцлага тооц.

2017-11-13 13:46    202.131.233.174

Сэтгэгдэл нэмэх