Соломон хааны алга болоод 500 жил болсон тамгыг олжээ

2017-11-10 13:18      ГэрэгМН

Туркийн хойд хэсгээс 500 гаруй жилийн туршид алдагдсан хэмээн тооцогддог эртний Соломон хааны хүрэл тамга олджээ.

Haberturk-ийн мэдээлснээр Амасия мужийн цагдаагийн ажилтнууд түүнийг "хар археологчдын нэг"-нийг гэрээс нь баривчлах үедээ нэгжлэгээр олсон байна.

Хүрэл тамга, бухын алтан баримал, алт товойлгон хийсэн таван ном, эртний Тора-гийн хоёр металл хуулбарыг олжээ. Судалгааны дараа бүх зүйлс Туркийн музейд шилжинэ.

Домогт өгүүлснээр, тамганд Соломоны ид шидийн ур чадвар шингэсэн. Үүнд амьтны хэлийг ойлгох чадвар мөн түүнчлэн улсын хүчийг багтаасан гэдэг.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх