Археологийн сүүлийн үеийн олдворын дээжээр үзэсгэлэн нээнэ

2017-11-09 17:13      ГэрэгМН

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс маргааш “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд зохион байгуулах гэж байна.

Түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид жил бүр монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай.

Өдөрлөгийн үеэр хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Мөн эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцаж болох юм.

Энэ үеэр археологичид хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжсээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд дэлгэн үзүүлнэ.

Түүнчлэн тус хүрээлэнгийн Баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримтат кинонуудаас сонирхуулах аж.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
mnb

TSAGDAAG HUCHNII BAIGUULLAGAAS N SALGACHIHVAL IRGEDED AMAR BOLNO

2017-11-10 00:33    66.181.180.161

Сэтгэгдэл нэмэх