Дэлхийн түүхийг өөрчилсөн Октябрийн хувьсгалын 100 жилийн ой

2017-11-07 09:08      ГэрэгМН

Өнөөдөр 11 дүгээр сарын 7. Хуучнаар бол Октябрийн баярын өдөр. 1917 оны энэ өдөр Орост Октябрийн эргэлт буюу хувьсгал болсон гэж тооцдог. Тэр цагаас хойш өнөөдөр яг 100 жил болж байна.

Оросын нийслэл Петроград хотноо (одоогийн Санкт-Петербург) “Аврора” хөлөг онгоц их буугаар буудан дохио өгснөөр Петропавлоскийн цайзнаас хоёрдугаар сарын хувьгалын дараа тогтсон Оросын бүгд найрамдах улсын түр Засгийн газар байрлаж байсан Өвлийн ордныг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхэлсэн юм.

Хуучин юлианы цагалбараар аравдугаар сарын (Оросоор октябрь) 25-нд болсон тул энэ хувьсгалыг Октябрийн гэж тодотгосон байдаг.

Өвлийн ордныг эзлэн авсны дараа В.Ленин, Л.Троцкий, Я.Свердлов нарын удирдсан Оросын коммунистуудын большевик нам төр засгийн эрх мэдлийг гартаа авч ЗХУ-ыг зарлан тунхаглалаа.

Ийнхүү 73 жил оршин тотносон дэлхийн анхны коммунист улс мэндэлж билээ. Энэ улс 1990 онд задарч үгүй болсон.

1941 оны арваннэгдүгээр сард нацист Германы цэрэг Москвад тулж ирсэн эгзэгтэй тэр үед тус улсын удирдагч И.Сталин нь 7-нд Октябрийн хувьсгалынхаа 24 жилийн ойн баярыг тэмдэглэх шийдвэр гарган, Улаан талбайд цэргийн парад хийжээ.

Алс Дорнод, Байгалийн өвөр хавиас фронт руу татагдан ирсэн дивизүүд парадад оролцоод шууд тулааны талбарт очин тулалдаж дайсныг ухраасан байна.

Ингэж парад хийснээрээ Москва энэ өдөр ард иргэд, цэргийнхээ урам зоригийг сэргээсэн юм. Ингэснээр нацист Герман Москваг эзлэн 7-ны өдөр Улаан талбайд нь фашист цэргийн парад зохиохоор төлөвлөсөн байсныг тасалж чаджээ.

1996 онд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Ельциний зарлигаар Октябрийн хувьсгалын баярын оронд анх удаа Эв нэгдэл, эвлэрлийн баярыг тэмдэглэсэн аж.

Октябрийн хувьгалын 100 жилийн ой болж байгаа энэ өдөрт зориулан манайхан янз бүрийн л зүйлс бичиж байна.

Судлаач Д.Ганхуягийн хувьд сошиалаар Октябрийн хувьсгал Монголчуудыг өдий зэрэгт хүрэхэд хурцалсан эргэлт гэж онцолсон бол нийтлэлч Б.Баабар хэтэрхий их хүн амиа алдсаныг нь онцлон бичиж.

Өнгөрсөн түүхийн алдаа онооноосоо суралцаж байж хөгждөг түүхийн жам ёс бий. Түүнээс түүхийг харааж зүхсэнээрээ харин ч өөрсдөө ирээдүй үедээ үгүйсгэгдэх нягуур бий. Үүнийг өнгөрсөн түүхээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж хэлдэг билээ.

Ер нь өнгөрсөн 100 жилийн түүхээс харахад дэлхийн олон улс орон колоничлолоос чөлөөлөгдөж эрх чөлөөгөө олсон. Тэдний нэг нь Монгол улс. Өнгөрсөн 20 дугаар зуун манай улсын хувьд “Тусгаар тогтнолын зуун” байсан нь маргаангүй. Үүнд Октябрь сарын хувьсгал ч өөрийн үүргээ гүйцэтгэснийг үгүйсгэх аргагүй юм.

Социалист нийгмийн үед хамгийн чухал баярын өдөр байсан энэ өдөр эдүгээ баярладаг улс ард түмэн ховор болжээ. ЗХУ задарснаас хойш эдүгээ Беларусь, Киргиз улсууд л тэмдэглэж байгаа юм.

Энэ хөлгөөс буудаж дохио өгснөөр Октябрийн үйл явдал эхэлжээ.

Г.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

үнэхээр агуу шүү Марксизм

2017-11-09 16:27    202.9.41.158
ТББ

Тийм ээ. Энэ хувьсгал манай Монголын ард түмэнд их өгөөжөө өгсөн. Тусгаар тогтносон, эрүүл, боловсролтой болсон. Ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, оюун ухааны билгийн нүдийг нээсэн гээд маш их ач тусаа өгсөн.

2017-11-07 11:42    150.129.140.154
зочин

Энэ хувьсгал агуу хувьсгал байсан даа. Үүн шиг том хувьсгал дэлхийд ховор доо. 1990 оны манай хувьсгалтай л дүйх хувьсгал байлаа. Одооний хүүхдүүд Ленин битгий хэл Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбалаа ч мэддэг юм уу. Сургуулиудад түүхийн хичээл ордог л байгаа даа, бурхан минь. Орохоо больсон байж мэдэхээр л боловсролын тогтолцоотой байна шүү дээ..

2017-11-07 10:23    66.181.169.106
зочин

Баярын мэнд хүргэе

2017-11-07 10:31    202.55.191.99
МОНГОЛЧУУД

Октябрийн хувьсгалын үзэл санаа хэзээ ч бөхөхгүй, дахин шинэ маягаар эргэж ирнэ. Шинэ зүйл хорвоод үгүй, хуучнаа давтсаныг хэлдэг биз дээ. Монголыг минь хөл дээр нь босгож тусгаар тогтноосон ОКТЯБРИЙН АУГАА ИХ ХУВЬСГАЛ МАНДТУГАЙ.

2017-11-07 10:06    202.9.42.100
Октябрь

Аугаа их Оросын ард түмэнд Октябрийн баярын мэнд хүргэе. Бага байхдаа бид 11-р сарын 7-ны октябрын баяраар жагсдаг байлаа. Тэр үед сайханч баярладаг байж. Туг лоозон бариад л Аугаа их В.И Лениний хөргийг гартаан барьж явдаг байлаа. Одооний хүүхдүүд Лениний танихгүй юу билээ л гэх байх. Еэвэнг л иддэгээрээ илүү сайн мэдэх байхдаа. Түүхээ гэж....

2017-11-07 09:54    202.21.112.226
zochin

OKTYBR iin ih huvisgal bol onoltoi bas praktektai aguu ih uil ybts bisan LENIN bol asar sod uhaanta

2017-11-07 09:46    116.44.154.116
zochin

uneheer delhiig oorchilson AIGUU huvisgal OKTYBRiin BAYRiin MEND hurge URA URA onoodor zaaval temdegelene utga uchirtai uneheer saihan BAYR dazdrasvuite OKtybrskii REVOLUITSE URA URA

2017-11-07 09:37    116.44.154.116

Сэтгэгдэл нэмэх